“Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн тэмцээн эхэллээ
Яг одоо “Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн зургаа дахь удаагийн тэмцээн болж байна. Бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдөр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн зохион явуулдаг уламжлалтай билээ.
Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо “Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтэд оролцох гадаадын оролцогчдыг бүртгэх, баталгаажуулах, хувиараа оролцохоор онлайнаар бүртгүүлсэн гадаад оролцогчдын бүртгэл, баталгаажуулалтыг зохицуулах, оролцох хуваарь, зам маршруттай танилцуулах, гарааны талбайд хүргэх, энгэрийн дугаар, футболк, малгай, уут, чип зэрэг асуудлыг хариуцжээ. Энэ удаагийн тэмцээнд Кени улсын хоёр тамирчин оролцож буй юм байна.
ННБТСХ, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо хамтран "Улаанбаатар марафон-2019" олон улсын гүйлтийн тэмцээнд ажиллах шүүгч нарт зориулан сургалтыг зохион байгуулсан бөгөөд 150 гаруй зэрэглэлтэй шүүгч, мөн 500 орчим оюутан сайн дураар ажиллаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ