Сурагчдын дэлхийн аваргаас 3 аваргатай ирлээ

Турк улсын Анталья хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-26-ны өдрүүдэд Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн болж өнгөрлөө.  

Тэмцээнд нийт 33 орны 392 тамирчин оролцсоноос Монгол Улсаа төлөөлөн 23 шатарчин өрсөлдсөн.

АЛТАН МЕДАЛЬ-3

1. Энх-Амгалангийн Энхрий “Монголын Хүүхдийн Ордон” (Охидын 11 хүртэлх нас)

2. ДШХ-ны ДМЭ Хишигбаатарын Баясгалан “Босоо Ноён” клуб (Охидын 13 хүртэлх нас)

3. ОУМЭ Очирхуягийн Өлзийхишигжаргал “Төв” клуб (Охидын 17 хүртэлх нас)

МӨНГӨН МЕДАЛЬ-3

1. Батсүхийн Ананд “1-р сургууль” (Нээлттэй 11 хүртэлх нас)

2. ДШХ-ны ДМЭ Даваахүүгийн Мөнхзул “Төв” клуб (Охидын 13 хүртэлх нас)

4. Наранбаатарын Наран-Эрдэнэ “Сүхбаатар аймаг” (Охидын 17 хүртэлх нас)

ХҮРЭЛ МЕДАЛЬ-1

1. Далхаагийн Сүхбат “Төв аймаг” (Нээлттэй 15 хүртэлх нас)

ТУСГАЙ БАЙР-4

1. Ганбаярын Мишээл “Төр Монгол ХТ” (Охидын 7 хүртэлх нас)

2. Гурванбаатарын Урангоо “Чингис” клуб ” (Охидын 9 хүртэлх нас)

3. Эрдэнэбаярын Маргадгуа “Төв” клуб (Охидын 15 хүртэлх нас)

4. Энхбаатарын Энх-Од “Сүхбаатар аймаг” (Нээлттэй 15 хүртэлх нас)

БАГИЙН ДҮНГЭЭР

Монгол Улс-23 Алт -3, Мөнгө-3, Хүрэл-1

Казакстан-64 Алт-3, Мөнгөн-2, Хүрэл-2

Узбекстан-10 Алт-3, Мөнгө-1, Хүрэл-1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ