Байнгын хороо: Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилохыг дэмжлээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцжээ. Улмаар Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг чөлөөлөхийг дэмжиж, түүний оронд Д.Занданбатыг томилохыг 92.3 хувийн саналаар дэмжлээ.
МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий аудитороор Татварын Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Занданбатыг томилохыг 94 хувийн саналаар дэмжээд байгаа билээ.
Сануулахад, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард УИХ-ын дарга асан М.Энхболд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг дуудан уулзаж, албан тушаалаа өгөхийг шаардсан байдаг. Харин Д.Хүрэлбаатар нь өнгөрсөн долоо хоногт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ