Роналдy клубийн түвшинд 600 бөмбөг оруулав
Туриний “Ювентус” клубийн довтлогч Криштиану Роналду италийн А серийн 34 дэх шатанд “Интер” клубтэй тоглохдоо (1:1) тоглохдоо эсрэг талын хаалганд нэг бөмбөг оруулсныг “Чемпионат” сайт уламжилжээ.
Твиттерт бичсэнээр, энэ нь португалын 34 настай хөлбөмбөгчний хувьд клубийн түвшинд тоглож оруулсан 600 дахь бөмбөг болсон байна. Роналду Лиссабоны “Спортинг” клубт тоглож байхдаа тав, “Манчестер Юнайтед”-эд 118, мадридын “Реал”-д 450 бөмбөг оруулжээ. Харин довтлогч “Ювентус”-т тоглохдоо 27 гоол оруулаад байна.
Роналду өнгөрсөн оны зун “Реал” клубээс “Ювентус”-т шилжсэн юм.
Хэлцлийн өртөг нь 100 сая евро-гоос давжээ. Одоогийн улиралд Туриний баг Италийн аваргын титмийг хугацаанаас өмнө авч, харин аваргуудын Лигийн шөвгийн дөрөвт үлдэхдээ, “Аякс” клубт хожигдсон юм.
Тийнхүү “Ювентус” 88 оноотойгоор Италийн аварга шалгаруулах тэмцээнийг тэргүүлж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ