М.Анхцэцэг Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Хүндийн Өргөлтийн Азийн АШТ БНХАУ-ын Нинбо хотноо өнгөрсөн амралтын өдөр эхэлсэн билээ. Азийн аварга шалгаруулах тэмцээнд 28 орны 226 тамирчид хүч чадлаа сорин өрсөлдөж байна.

ОУХМ М.Анхцэцэг 81 кг жинд оролцож, огцом болон түлхэлттэй өргөлтөөр хүрэл, нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр жил гаруй тэмцээнд ороогүй бөгөөд амаржсанаасаа хойш 6 сарын дараа Тивийн тэмцээнээс эхний медалиа хүртжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ