Улсын харцага О.Хангай барилдаагүй ч, харцага Б.Бат-Өлзий түрүүллээ
Монгол Улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх 256 бөхийн барилдаан өчигдөр болж өнгөрлөө.
Улсын Заан цолтнуудад үзүүлсэн хүндэтгэлийн барилдаанд Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд, улсын заан М.Өсөхбаяр, улсын заан Б.Батмөнх, улсын харцагуудаас Б.Одгэрэл, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч, Н.Золбоо тэргүүтэй бөхчүүд хүчээ сорилоо. Харин сүүлийн үед хамгийн сайн барилдаж байгаа Улсын харцага О.Хангай энэ удаагийн барилдаанд гарсангүй.
Гэвч Заан цолтнуудын хүндэтгэлийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын уугуул улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ. Энэхүү барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, их шөвөгт үлдсэн бөх 1 сая, дунд шөвөгт үлдсэн бөх 500 мянган төгрөгийн бай шагналыг хүртжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ