А.Батцэцэг Ази тивийн АШТ-ий мөнгөн медальтан болов
БНХАУ-ын Си Ань хотноо болж байгаа бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ өчигдөр эмэгтэйчүүдийн барилдааны 59 кг-д А.Батцэцэг мөнгөн медаль хүртлээ.
Энэ өдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг жингийн барилдаанууд болж, манай бөхчүүд 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ.
“Жакарта-2018” Азийн наадам болон 2018 оны Азийн АШТ-ий хүрэл, 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн болон Азийн аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг Вьетнамын Дао Ти Хуонийг10:0-ээр оноогоор цэвэр, хагас шигшээд 2017 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Манжу Кумариг 15:6-гаар тус тус ялсан.
Аваргын төлөөх барилдаан дэлхийн өсвөр үеийн болон Азийн аварга, энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гран при” тэмцээний аварга Японы Юзүка Инагакитай хүчээ сорьж оноогоор цэвэр 0:10 ялагдав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ