Ө.Батзул мөнгөн медалийн болзол хангалаа

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Си Ань хотод эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаан болж, медалийн төлөө өрсөлдөх бөхчүүд тодров.

Манай улсаас өнөөдөр таван бөх дэвжээнд гарснаас дөрөв нь тэмцээнээ дуусгасан бол 97 кг-ын жинд Ө.Батзул мөнгөн медалийн болзол хангаж, шигшээ барилдаанд шалгараад байна. Тэрбээр Энэтхэгийн С.Кадиан, БНХАУ-ын Гао Хаобинийг ялж, алтан медалийн төлөө Ираны алдарт бөх Реза Язданитай барилдахаар боллоо. Шигшээ барилдаан 18:00 цагаас эхэлнэ.

Өнөөдөр дэвжээнд гарсан манай бөхчүүдээс 57 кг-ын жинд Н.Насанбуян, 65 кг-ын жинд Тулга, 70 кг-ын жинд Э.Тэмүүлэн нар тэмцээнээ дуусгаад байна.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу маргааш эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорно. Харин эмэгтэйчүүдийн барилдаан Пүрэв, Баасан гаригт болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ