Хүндийн өргөлтийн Азийн АШТ: М.Анхцэцэг тэргүүтэй туйванчид Тайландыг зорилоо
Хүндийн Өргөлтийн Азийн АШТ БНХАУ-ын Нинбо хотноо өнгөрсөн амралтын өдөр эхэллээ. Азийн аварга шалгаруулах тэмцээнд 28 орны 226 тамирчид хүч чадлаа сорин өрсөлдөж байна. Тус тэмцээнд манай улсаас 1 эрэгтэй, 6 эмэгтэй тамирчин оролцож байгаа юм.
Энэхүү тэмцээнээс эхлээд Токиогийн олимпийн эрхийн оноо олгож эхлэх бөгөөд манай улсаас эмэгтэй баг бүтэн багаар оролцоно. Манай улсаас Ч.Нямзул, М.Анхцэцэг, Г.Ануужин, Э.Билэгсайхан, О.Дархижав, Г.Энэрэл, эрэгтэйчүүдээс Мөнхдөл нар Ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, Батзаяа нарын удирдлага дор Тайландыг зорисон ажээ.
Тус тэмцээнд олон улсын 42 шүүгчид ажиллаж байгаа бөгөөд манай улсаас шүүгч Л.Одгэрэл Азийн АШТ-ий шүүлтийн багт ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ