Б.Чинзориг, Э.Цэндбаатар тэргүүтэй 5 боксчин эхний учраагаа ялав
Тайландын нийслэл Бангкок хотноо боксын Ази тивийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр хүчээ сорьсон манай 6 тамирчнаас 5 нь өрсөлдөгчдөө ялсан байна.
Харин эхний өдөр манай 3 боксчин рингэнд тулалдаж бүгд ялагдсан. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Э.Цэндбаатар Тажикстаны Сомон Хабибовыг, 56 кг-д ОУХМ Х.Энх-Амар БНАСАУ-ын Жо Хё Намыг, 64 кг-д Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг Киргизстаны Б.Камчибековыг, 75 кг-д ОУХМ Д.Давааням БНСУ-ын Ким Жин Жэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Мөнгөнсаран Индонезийн Эндан Эндангийг тус тус яллаа. Харин эрэгтэйчүүдийн 49 кг-д ОУХМ Д.Мөнх-Эрдэнэ Индонезийн боксчин Квангу Лангуд ялагдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ