Өнөөдөр манай 5 эрэгтэй, нэг эмэгтэй боксчин тулалдана

 Тайландын нийслэл Бангкок хотноо өчигдөр /2019.04.19/ эхэлсэн боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр манай улсын 3 тамирчин өрсөлдөгчдөө ялагдаж үзэгчийн суудалд суусан байна.


Харин өнөөдөр 6 боксчин тулалдах бөгөөд Улаанбаатарын цагаар 15 цагт тэмцээн эхэлнэ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 49 кг-д Д.Мөнх-Эрдэнэ Индонез боксчин Квангу Лангутай, 60 кг-д Э.Цэндбаатар Тажикстаны Сомон Хабибовтой, 56 кг-д Х.Энх-Амар БНАСАУ-ын Жо Хё Намтай, 64 кг-д Б.Чинзориг Киргизийн Камчибеков Бектэй, 75 кг-д Д.Давааням БНСУ-ын боксчин Ким Жинжеатай тус тус тулалдана. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Мөнгөнсаран Индонезийн Эндан Эндантай хүчээ сорих юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ