2019 оны анхны улсын бүсийн уралдаан

ММСУХ-ноос 2019 онд зохион байгуулах улсын бүсийн уралдааны саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж товыг албан ёсоор баталлаа.  Зуны улсын бүсийн уралдаануудын болох газар, тов өөрчлөгдсөнгүй. Харин  өнөө жилийн анхны улсын бүсийн уралдаан тавдугаар сарын 12-нд Цагаан хөтөлд болох юм. Энэхүү төвийн бүсийн уралдааныг Монголын морин спорт уячдын холбооны анхны ерөнхийлөгч Пунцагбалжир агсны нэрэмжит болгон зохион байгуулж байна.


2014 оны хавар цаг агаарын байдлаас болж Дүнжингарав хаврын бүсийн уралдааныг дөрөвдүгээр сарын дундуур хийж байсан түүхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ