Аэробик гимнастикийн энэ оны өсвөрийн аваргууд тодорлоо
Аэробик гимнастикийн 2019 оны Өсвөрийн үеийн 15 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд төв, орон нутгаас шалгарсан 16 багийн 200 гаруй тамирчид аваргын төлөө авьяас билэг, хүч чадал, техник ур чадвараараа А, Б ангилалд өрсөлдөв. Тэмцээн нийт долоон төрлөөр явагджээ.
Тухайлбал, тэмцээний ганцаарчилсан эмэгтэй төрөлд “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн сурагч Н. Жаргалан 14.050 оноогоор тэргүүн байранд шалгарсан бол “Гёте” сургуулийн сурагч Х. Хандармаа 13.900 оноогоор удааллаа. Харин ганцаарчилсан эмэгтэй төрөлд Хөвсгөл аймгаас оролцсон Б.Сандагдорж 14.450 оноогоор, “Гёте” сургуулийн сурагч А. Алтан 13.367 оноогоор тус тус шалгарлаа.
Түүнчлэн Аэробик гимнастикийн улсын аварга шалгаруулах хосын төрөл “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн сурагч Н. Жаргалан, Б. Амарзориг 14.200 оноогоор тэргүүлж, Дархан-Уул аймгаас оролцогч Б. Энх-Учрал, Г. Энэрэл 14.150 оноогоор мөнгөн медаль, “Гёте” сургуулийн сурагч Х. Хандармаа, А. Алтанураг 13.800 оноогоор хүрэл медалийн болзлыг хангалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ