ОБ капиталын захирлын хүү О.Боргилыг батлан даалтаар сулласан байна

Энэ сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн орон сууцны 13 давхрын цонхноос 1997 онд төрсөн 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, 13 давхарын цонхноос эмэгтэй хүн уначихлаа гэх хэргийн дуудлагын дагуу цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн шөнийн 01.25 цагт хэргийн газарт очин ажиллаж, талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, Талийгаач найз залуу 25 настай Б гэгчтэй тус байранд хамтран амьдардаг байсан бөгөөд тухайн өдөр Ц-г бусадтай хардаж, ширүүн авирлан, улмаар 13 давхрын цонхоор түлхэж, амь насыг нь хохироосон байж болзошгүй гэж мэдээлжээ.

Энэ хэргийн талаар охины найз өөрийн цахим хуудсандаа, “Цагдаагийн байгуулга миний мэдээллийг устгах ёстой хэрэг илрүүлэлтэнд хүндрэл учруулж байна гэсэн тул би өөрийн постоо устгасан юм. Гэтэл энэ энэ сарын 11-нд хэрэгтэн болох О.Боргилыг батлан даалтаар сулласан байна. Мөн О.Боргилын ар гэр найз нөхөд нь миний найзыг өөрөө амиа хорлох гэж байсан цаашлаад өөрөө амиа хоролсон гэж олон нийтийн сүлжээгээр ташаа ойлголт төрүүлж байна” хэмээн нийтэлжээ.

Тэрбээр өмнө нь “Монголын тор уутны зах зээлийг базсан ОБ капитал компанийн захирал н.Отгонбаярын хүү О.Боргил миний найзыг алсан хэрэгтээ шийтгэл хүлээнэ гэдэгт итгэхгүй байна. Монголын шүүх цагдаагийн байгууллага мөнгөнд идэгдсэн заваан газар үнэнг нуун дарагдуулахаас өмнө бусаддаа шэйр хийж түгээгээрэй. Өмнө нт удаа дараа олон удаа биеэнд нь гар хүрч хүнд гэмтэл учруулж байсан мөн хэрэг үйлдсэн өдөр согтуугаар түүнийг зодож түүнийг минь 13 давхраас түлхэж амь насын хороосон юм. Энэ залуу бол араатан” хэмээн цахим хуудсандаа нийтэлж байсан юм.

Харин найз охиноо 13 давхраас түлхсэн байж болзошгүй гэгдээд байгаа О.Боргилын найз “Энэ залуу бол миний найз зөв төлөвшилтэй ухаантай ухамсартай хүн. Ийм зүйл үйлдэх хүн биш энэ мэдээлэл анхан шатны л мэдээлэл байна. Тэнд юу болсныг хэн ч мэдэхгүй амиа хорлоно гэж айлгах гэж байгаад унасан бол бид мэдэхгүй, шидсэн байсан ч мэдэхгүй. Хайран охин гэж бичихэд бүх эмэгтэйчүүд дэмжиж байхад хайран залуу гэхэд “ал, өөрийг нь шид” гэсэн байна. Та бид бид бүгдээрээ л үл ялиг тархины нугалаастай адгуус. Гэхдээ энд сэтгэгдэлээ бичиж байгаа зарим хүмүүс бол тархиндаа ямарч нугалаасгүй юм шиг байна. Хийсэн ч бай хийгээгүй ч бай таны найз, ах, аав дүү чинь ийм нөхцөлд унавал яах вэ гэж нэг бодоод үзээрэй. Энэ үгээрээ би найзыгаа хийгээгүй гэж хэлээгүй бас хийсэн ч гэж хэлээгүй. Зүгээр л хүлээцтэй байгаад эцсийн шийдвэрийг харцгаая гэж хэлэх гэсэн юм. Хэрвээ хийсэн бол хийсэн үйлдлээ ухамсарлах ухаантай хүн шүү миний найз . Эцэст нь хүний супер хүч бол уучлах гэж би боддог” гэжээ.

Энэ хэрэг хэрхэн шийдэгдэх нь олон нийтийн өмнө хүлээлт үүсгээд байна. Хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд шалгалтын явцад талийгаачийн найз залуу болох сэжигтэн этгээд Б архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Хүн түлхсэн үү, өөрөө үсэрсэн үү” гэдэг нь тогтоогдоогүй байгаа. Шалгалтын ажиллагаагүй үргэлжилж байна” гэв.

seruuleg.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ