Эрүүдэн шүүсэн бичлэгийг Иргэний нийгмийн байгууллагынханд үзүүлнэ
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж буй бичлэгийг өнөөдөр 15:00 цагаас Хүний эрхийн төлөө тэмцдэг болон хүсэлт гаргасан иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд Төрийн ордонд үзүүлэхээр болжээ.
Сануулахад, Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг Төв аймаг дахь хорих ангийн хонгилд тусгайлан бэлдсэн өрөөнд 476 өдөр эрүүдэн шүүж, тамласан үйл явц бүхий бичлэгийн тодорхой хэсгийг Засгийн газрын шийдвэрээр нууцын зэрэглэлээс гаргаж, зургаан өдрийн бичлэгээс 27 минут 8 секундын бичлэгийг хэвлэлийнхэнд үзүүлсэн. Тэгэхээр өнөөдөр тэрхүү бичлэгийг Иргэний нийгмийн байгууллагуудад үзүүлэх нь ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ