АН бүлэггүй болсныг УИХ-ын чуулганы үеэр зарлалаа

УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн бичгийг уншиж танилцууллаа. УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын бүлгээс гарснаар АН бүлгийн үйл ажиллагаа зогсож байгаа гэдгийг зарлалаа. 

 

УИХ дахь АН бүлгийн хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд УИХ-ын дарга уншиж танилцуулснаар ийнхүү бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болж байгаа юм. Эдүгээ УИХ-д долоон суудалтай АН зөвлөлийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулна гэдгээ мэдэгдсэн билээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ