С.Баярцогтыг яллагдагчаар татан, шалгаж байна

Сангийн сайд асан С.Баярцогтыг нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татаж, шалгаж эхэлжээ. Түүнийг цагдан хорилгүй, гадуур байцаалт авч байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Сангийн сайд асан С.Баярцогтыг оффшор бүсэд хадгалагдаж байгаа мөнгө нь хууль бусаар олсон мөнгө байж болзошгүй гэж үзэж, Швейцариас дансны хуулгыг Гадаад харилцааны яамаар дамжуулан хуулийн байгууллагад хүргүүлээд байгаа. Гэвч энэхүү дансны хуулгыг тэрбээр өөрөө хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн ч заавал албан ёсны эх сурвалжаас өөрсдөө тодруулна гэж үзсэн ийнхүү өнгөрсөн сард дансны хуулгыг нь авчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ