Сайдуудын ХОМ-тэй ТАНИЛЦ
АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг нийтэд ил болголоо. Энэ удаад бид сайдуудын хөрөнгө орлогын мэдүүлгээс хүргэж байна.
ХНХ-ын сайд С.Чинзориг-ийн жилийн орлого 24 сая, харин гэр бүлийн орлого нь 31 сая төгрөг. Тэрбээр нэг орон сууцтай. Орон сууц нь 91 сая төгрөгөөр үнэлэгдэнэ. 25 сая төгрөгийн үнэтэй Volkswagen,Touareg машинтай. 28 сая төгрөгөөр үнэлэгдэх 160 хонь, 30 адуутай. Мөн 16 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа мөнгөгүй, дотоодын банк, санхүүгийн байгууллагад 10 сая төгрөг байршуулсан.
БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат-ын жилийн орлого 23 сая, харин гэр бүлийн орлого нь 61 сая төгрөг. 934 сая төгрөгөөр үнэлэгдэх 3 орон сууц, нэг зуслангийн байшинтай. 280 сая төгрөгийн үнэтэй Lexus, RX 400, Toyota,Land Cruiser 200 машинтай. 24 сая төгрөгөөр үнэлэгдэх 30 адуутай. Нэг тэрбумын үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа мөнгөгүй, дотоодын банк, санхүүгийн байгууллагад 100 сая төгрөг байршуулсан. 749 сая төгрөгийн авлагатай.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар-ын жилийн орлого 29 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 93 сая төгрөг. 313 сая төгрөгөөр үнэлэгдэх 3 орон сууц, нэг зуслангийн байшин, нэг гражтай. Хувийн автомашингүй. 15 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа мөнгөгүй, дотоодын банк, санхүүгийн байгууллагад 181 сая төгрөг, гадаадын банк, санхүүгийн байгууллагад 328 сая төгрөг байршуулсан.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар-ын жилийн орлого 27 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 168 сая төгрөг. Нэг тэрбумаар үнэлэгдэх 4 орон сууц, 4 автомашины зогсоолтой. Хувьдаа машингүй. 10 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа мөнгөгүй. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 17 сая төгрөг байршуулсан. 27 сая төгрөгийн зээлтэй.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж-ийн жилийн орлого 22 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 6 сая төгрөг. 150 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай. 29 сая төгрөгийн Toyota,Venza- 1 машинтай. Хадгаламжиндаа мөнгөгүй. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 5 сая төгрөг байршуулсан.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар-ын жилийн орлого 18 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 6 сая төгрөг. Нэг тэрбум 929 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууцтай. 250 сая төгрөгийн Lexus,570 автомашинтай. 161 сая төгрөгөөр үнэлэгдэх 220 хонь, 278 адуутай. 563 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа мөнгөгүй, Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 183 сая төгрөг байршуулсан. 1 тэрбум 383 сая төгрөгийн зээлтэй.
ХААХҮ-ийн сайд Ч.Улаан-ы жилийн орлого 45 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 52 сая төгрөг. Нэг тэрбум 455 сая төгрөгөөр үнэлэгдэх 3 орон сууц, нэг зуслангийн байшин, 1 гэр, 1 өвөлжөөтэй. 20 сая төгрөгийн Mercedes Benz,GLK300 автомашинтай. 277 сая төгрөгөөр үнэлэгдэх 14 үхэр, 300 хонь, 15 тахиа, 250 адуутай. 80 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 210 сая төгрөгийн зээлтэй. Хадгаламжиндаа мөнгөгүй. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 1 сая төгрөг байршуулсан.
БХБ-ын сайд Х.Баделхан-ы жилийн орлого 42 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 5 сая төгрөг. 220 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууц, нэг зуслангийн байшин, нэг гражтай. 16 сая төгрөгийн Toyota,Camry автомашинтай. Хадгаламжиндаа мөнгөгүй. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 234 сая төгрөг байршуулсан. 5 сая төгрөгийн зээлтэй.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг-ийн жилийн орлого 22 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 53 сая төгрөг. 330 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай. 130 сая төгрөгийн үнэтэй Lexus,570 автомашинтай. Хадгаламжиндаа мөнгөгүй. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 34 сая төгрөг байршуулсан. 20 сая төгрөгийн зээлтэй.
ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан-гийн жилийн орлого 121 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 23 сая төгрөг. 661 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууц, 2 авто гражтай. 352 сая төгрөгийн Lexus, RX 350, Toyota,Land Cruiser 200 автомашинтай. 586 сая төгрөгөөр үнэлэгдэх 39 үхэр, 97 адуу, 650 хоньтой. 160 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа мөнгөгүй. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 130 сая төгрөг байршуулсан.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн-гийн жилийн орлого 124 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 84 сая төгрөг. 371 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 амины орон сууц, 1 орон сууц, 2 үйлчилгээний зориулалттай байртай. 26 сая төгрөгийн Suzuki,Suzuki автомашинтай. 66 сая төгрөгийн 95 адуу, 134 хонь, 32 ямаа, 1 тэмээтэй. 23 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа мөнгөгүй, Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 39 сая төгрөг байршуулсан.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл-ийн жилийн орлого 27 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 566 сая төгрөг. 677 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууц, 2 үйлчилгээний зориулалттай байртай. 68 сая төгрөгийн үнэтэй Suzuki,Grand Vitara, Audi,A4 автомашинтай. Хадгаламжиндаа мөнгөгүй, Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 487 сая төгрөг байршуулсан.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд-ын жилийн орлого 32 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 254 сая төгрөг. 906 сая төгрөгийн 2 орон сууц, нэг зуслангийн байшин, 2 авто зогсоолтой. 149 сая төгрөгийн Nissan,Patrol автомашинтай. 12 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа мөнгөгүй, Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 380 сая төгрөг байршуулсан байна.
Б.Анир zaluu.com
СЭТГЭГДЭЛ БИЧИХ