73 настай хаалгач Израилийн клубийн төлөө тоглож, ганцхан бөмбөг алджээ
Израилийн 73 настай Исаак Хайик хөлбөмбөгийн хамгийн настай мэргэжлийн тоглогч болсоноор дэлхийн дээд амжилт тогтоосоныг Ройтерс агентлаг мэдээлжээ.
74 нас хүрэхээсээ долоо хоногийн өмнө Хайик “Ирони Йегуда” багийн хаалгыг хамгаалсан байна.
“Бид дахиад ч тоглоход бэлэн байна. Ингэх нь миний хувьд төдийгүй, нийт Израилийн спортын хувьд бахархах шалтаг болно” гэж хаалгач тэмцээний дараа хэлжээ.
"Хапоэль Рамат-Ган" клубийн эсрэг тоглолтод Хайик өөрийн хаалганд ганцхан бөмбөг л алдсан байна. Харин түүний багийн тоглогчид эсрэг талын хаалганд 5 бөмбөг оруулжээ.
Хамгийн настай хөлбөмбөгчний өмнөх амжилтыг Урагвайн хөлбөмбөгчин Пан де Азукаром тогтоож байсныг агентлаг мэдээлсэн байна. Тэрээр 53 настайдаа тоглож байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ