Б.Азжавхлан“Combate Americas”-д хүч үзнэ

Манай улсын холимог тулааны шилдэг тамирчдын нэг Баатарын Азжавхлан маргааш АНУ-ын “Combate Americas” холбоонд хүч үзэхээр болжээ. Энэ жил 27 настай, “Ширэн бээлий” клубт харьяалагддаг Б.Азжавхлангийн хувьд өмнө нь Японы “Deep”, “Rizing” зэрэг холбоонд тулалдаж явсан туршлагатай. Чөлөөт бөх суурьтай тэрбээр энэ оны 2-р сараас АНУ-ыг зорьж, тэндээ бэлтгэл сургуулилтаа базааж байгаа билээ.


61 кг-ийн жинд тулалддаг манай тамирчин холимог тулаанаар 3-3 гэсэн амжилттай яваа бол түүний өрсөлдөгч АНУ-ын тамирчин Алехандро Арредондо нь 4-3 гэсэн амжилттай аж. Тулааны тов саяхан гарч, Б.Азжавхланд жин хасах хугацаа бага байсан учраас энэ тулаан 70 кг-ийн жинд болно. “UFC”-ийг үүсгэн байгуулагчдын нэг Кэмбпелл МкЛарен “Combate Americas”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм. Б.Азжавхлан – Алехандро Арредондо нарын тулаан манай цагаар 3-р сарын 30-ны Баасан гарагийн өглөө 10:00 цагт болно.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ