“Баялгийн сан”-г хариуцах “Эрдэнэс Монгол”-ын багтай танилц!

Монгол Улс “Баялгийн сан”тай болно. Ерөнхийлөгчийн зүгээс, Засгийн газраас ингэж мэдэгдээд байгаа. “Баялгийн сан” бүрдүү­ лэхийн тулд улсын төсвөөр хайгуул хийсэн 400 лицензийг “шүүж” үзнэ. Асуудалтай бол улсын мэдэлд авна. Ийм зургийг Засгийн газар гаргаад байгаа. Харин энэхүү хурааж цуглуулсан орд газруудыг “Эрдэнэс Монгол” компанид хариуцуулахаар болоод байгаа юм. Болоод байгаа юм ч гэж, угаасаа “Эрдэнэс Монгол”-ын үйл ажиллагааны зорилго нь энэ юм. Стратегийн ач холбогдол бүхий орд, улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордын ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийг эзэмшиж үйл ажиллагаа явуулах зорилгоор Засгийн газрын 2006 оны тогтоолыг үндэслэн ТӨХ-ноос 2007 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийг байгуулж байв. “Баялгийн сан” бүхий үйл ажиллагаа нь хараахан бүрдээгүй байгаа ч “Эрдэнэс Тавантолгой”, “Багануур”, “Шивээ овоо” гээд олон том орд, уурхайн асуудлыг энэ компани хариуцдаг. Гэвч биедээ багадсан “толгой” болохоо өнгөрсөн хугацаанд хангалттай харууллаа. Шуудхан хэлэх э д , өнгөрсөн 12 жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” ХХК өөдтэй ажилласангүй. Сахил хүртээд шал дордов гэдэг шиг 2016 оны УИХ-ын сонгуульд нэг нам үнэмлэхүй олноор ялснаас хойш энэ компанийн үйл ажиллагаа бүр “хог” дээр үсэрсэн байна. Хамгийн түрүүнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн боловсон хүчин, хүний нөөцийн бодлого алдагдсан нь ноцтой асуудал болж хувираад байна. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Тун удахгүй Монгол Улсын өч төчнөөн баялаг бүхий стратегийн орд газруудыг эзэмшиж, менежмэнт хийэ авч явах баг ийм байна гэхэд даанч нэг гутармаар ажээ. Уг нь тус компанийн дүрмийн 4 дүгээр бүлгийг үндэслэж компанийн бүтэц, орон тоо, газар, албадын чиг үүргийг баталсан байгаа юм. Энэ хүрээнд одоо 80 гаруй хүн “Эрдэнэс Монгол” ХХК-д ажиллаж байна. Яг үнэндээ тэдний тун цөөн нь “Эрдэнэс Монгол”-д хэрэгтэй боловсон хүчнүүд байгаа ю м . Ялангуяа “Баялгийн сан” хариуцаад эхлэхээр захирлаасаа эхлээд шаардлага хангах эсэх нь эргэлзээтэй болж байгаа. Хамгийн гол нь энэ бүхэнд сонгуулийн дараах шагнал маягаар улстөрчдийн ойр дотнын хүмүүсийг “шахсан” нь явсаар “Эрдэнэс Монгол”ын үйл ажиллагааг эрсдэлд оруулж мэдэхээр нөхцөл үүсгэжээ. ТУЗ нь хуралддаггүй, трарж явчихсан. Гүйцэтгэх захирал нь ажилдаа ч ирдэггүй, хааяа нэг морилдог. Дэд захирлууд хөлөө жийлцсэн. Доорх ажилтнууд нь өдөржин хийх ажил багатай байдаг зэргээр “Эрдэнэс Монгол”-ыг “матсан” мэдээлэл Засгийн газрын түвшинд ч хүрсэн байна. “Эрдэнэс Монгол” ХХКийн бүтэц, орон тоог 2007 оноос хойш найман удаа өөрчилжээ. Хамгийн сүүлд 2018 оны аравдугаар сарын 18-нд гүйцэтгэх захирал П.Ганхүүгийн баталснаар орон тоог 45-аар нэмсэн байна. Энэ нь өмнө байснаас даруй 2.4 дахин нэмэгджээ. Арай л хэтэрхий өсөлт биш гэж үү. Бас болоогүй, цалингийн хүснэгтээр цалин авсан хүмүүсийн тоо батлагдсан орон тооноос 2016 онд 201, 2017 онд 526, 2018 онд 282 хүнээр илүү байсан байна. Ийм орон тооны илүүдэл­ тэй болчихоод, байгаа ажилтнууд нь ажлын ачаалал маш багатай байхад дээрээс нь баахан албан хаагч нэмж цалинжуулсан ноцтой зөрчил гарч ирж байна. Тодруулбал, гэрээт ажилтан, зөвлөхүүд гэсэн орон тоо бий болгоод 2016 онд 145 хүнд 229 сая төгрөг, 2017 онд 190 хүнд 248 сая төгрөг, 2018 онд 132 хүнд 199.6 сая төгрөг, нийт 677.4 сая төгрөгийг цалин нэрээр зарлагадсан байна. Бас нэг марзан тоо “Эрдэнэс Монгол” ХХК-иас гарч ирээд байгаа юм. Дахиад хэлэх хэрэгтэй байна. “Эрдэнэс Монгол “ХХК бол стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд болон тэдгээртэй хамаарал бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төрд ногдох хувь, төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь өргөтгөж ашигт ажиллагааг сайжруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө босгох, нэмүү өртөг бий болгох боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, компаниудын үйл ажиллагаанд Засгийн газрын бодлогыг уялдуулах зэргээр нэгдсэн стратеги, удирдлагаар хангахад чиглэж ажиллах ёстой гэдгийг сануулъя. Ингэхээр энэ чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэжил, мэргэшил бүхий боловсон хүчинтэй байх ёстой болж таарна. Гэтэл “Эрдэнэс Монгол “ХХК-ийн одоогийн 80 гаруй хүний дотор “тоон доторх үсэг” гэдэг шиг хүн олон байна. Зөвхөн мэргэжлээр нь түүхэд Багш мэргэжилтэй дөрөв, Улстөрч нэг, Төрийн удирдлагын дөрөв, Газар зохион байгуулагч нэг, Банкны эдийн засагч нэг, Цаг уурч нэг, Геофизикч нэг, Биотехнологич нэг, Олон улсын харилцааны зургаа, Сэтгүүлч дөрөв, Философич хоёр, Түүх аялал жуулчлалын нэг байна. Тэнд шал хэрэггүй лав 26 орон тооны бөглөөс, шахааны этггээдүүд байна гэсэн үг. Тэднээс гадна Хуульч 15, Барилгын инженер, Үйлдвэрлэл дизайны инженер, Технологийн инженер зэрэг төрөл бүрийн 23 инженер байна. Бодвол хэрэг болдог л байлгүй. Харамсалтай нь “Эрдэнэс Монгол “ХХК-д яг хэрэгтэй бизнесийн удирдлагын туршалаг бүхий ердөө арваадхан хүн байдаг юм байна. Тоолбол, төслийн удирдлага хэрэгжүүлсэн турш­ лагатай зургаа, Бизнесийн түвшний удирдлага хэрэг­ жүүлсэн туршалагтай найм, бизнс, хөгжлийн судалгааны туршлагатай гурван хүн байгаа юм. Тэдгээр нь дотроо давхардаж байгааг хэлэх хэрэгтэй. Түүнчлэн Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нарын нөлөөгөөр Ж.Эрдэнэбатын үед Эрчим хүчний сайдаар ажиллаж байгаа энд гүйцэтгэх захирлаар ирсэн Д.Ганхүүг шахаад шахаад сайн менежмэнт гарах нь юу л бол гэдгийг мэрэгжлийнхэн бас хэлээд байгаа. Дэд захирлуудыг нь харахаар Тэргүүн дэд захирал нь С.Эрдэнэбулган гэж Барилгын хөгждийн төвд Хэлтсийн даргаа ажиллаж байгаад 2016 оны сонгуулийн дараа “Эрдэнэс Монгол” ХХК-д ирсэн нөхөр байна. Бас Дэд захирал Г.Ганболд нь 2016 онд энд ирэхээсээ өмнө “Монгол алтан тос” ХХК-ийн захирал байжээ. Энэ компанид арай багцаатай Дэд захирал нь О.Одбаяр гэж 2012 оноос хойш “Эрдэнэс Монгол” ХХКтай уяатай яваа нөхөр байна. Сүүлд Дэд захирал болсон Ц.Батсайхан гэж бас бий. Энэ хүн 2011-2012 онд Мал хамгаалах сангийн захирлаар ажиллаж байгаад, түүнээс хойш Уяачдын холбоо хавиар ажиллаж байсааар өнгөрсөн долдугаар сард Дэд захирлаар томилогдсон байдаг. Эднийг өөрчлөх ёстой л гэсэн үг. Бас ТУЗ нь гэж асуудалтай нөхөд байдаг юм байна. ТУЗ-ийн дарга нь ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан, гишүүдээр нь БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Сангийн яамны Хэлтсийн дарга Б.Тэлмүүн, ЗГХЭГ-ын газрын дарга Э.Бат-Идэр, УУХҮЯ-ны Хэлтсийн дарга Ч.Анун, “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал П.Ганхүү нар байна. Шахаад ч “тос” гарахгүй хамт олон бол эд нар юм. Ер нь “Эрдэнэс Монгол”-д ингэж шүүмжлэлтэй хандах ёстой болсон байна. Учир нь эд ард түмний, төрийн өмнө “Баялгийн сан”-г хариуцаж, үйл ажиллагааг нь дэвжүүлж дээшлүүлнэ. Гэвч яг энэ чигээрээ бол бүтэхгүй. Ийм удирдлага, багаас ямар ажил, үр дүн гардгийг дараагийн удаад хүргэнэ. Төрийн хөрөгийг ингэж ч зарцуулах гэж ээ гэсэн халаглал бүхий баримттай нийтлэлийг та бүхэнд дамжуулна.

Б.Самдан

эх сурвалж:dnn.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ