Черчиллийн цилиндр малгай болон бусад эд зүйл хогийн цэгээс олджээ
Нэг британи эр хогийн цэгээс улс төрч, зохиолч Уинстон Черчиллийн хувийн эд зүйлсийг олж, хуучны эдлэл цуглуулагчдад үзүүлсэн байна. Энэ нь нөгөө домогт цилиндр малгай, навчин янжуур бүхий тамхины хайрцаг, гэрэл зураг, захидлууд байжээ.
Хог боловсруулах үйлдвэрт сүүлийн 15 жил ажиллаж байгаа Дэвид Роуз гэгч эрд гайхалтай аз тохиож, хэрэггүй хэмээн хаясан хогон дундаас Их Британийн ерөнхий сайд асан, Нобелийн утгазохиолын шагналт Уинстон Черчиллийн хувийн эд өлгийн зүйлсийг олсон байна.
Энэ нь улс төрчийн домогт цилиндр малгай, түүнчилэн түүний навчин янжуур, тамхины хайрцаг, Челчиллийн гарын үсэг бүхий гэрэл зураг болон хувийн тогоочийнх нь олон арван захидал байжээ. Тогоочийн хүүдээ явуулж байсан захидлууддаа Черчиллийн амьдрал, түүний зуршлын тухай бичсэн байна.
Дэвид Роуз өөрийн олсон зүйлсийг эртний эд өлгийн зүйлс цуглуулагчдад үзүүлж, тэд ч эдгээрийг жинхэнэ гэдгийг нотлоод, хэрвээ цилиндр малгай болон бусад зүйлийг дуудлага худалдаагаар худалдвал өлхөн 10 мянгаас багагүй стерлингийн фунт хүрнэ гэдгийг батласан байна гэж “Дейли мэйл” сонинд бичжээ.
Энэ нь тогооч эмэгтэйд Черчиллийн өгсөн бэлэг байх хэмээн таамаглаж байгаа аж.
Мальборогийн барон Уинстон Черчилль 1940-1945 болон 1951-1955 онд британнийн засгийн газрыг тэргүүлж байсан юм. Тэр бас зохиолч, зураач байжээ. Хуучин ерөнхий сайд британийн түүхэн дэх аугаа хүмүүсийн жагсаалтад байнга ордог бөгөөд харин түүний навчин янжуур, цилиндр малгай нь тухайн үеийнхээ бэлгэдэл болж байсан билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ