Дуучин Нарагийн хүүгийн аав хүний үнэргүй зан гаргав
Долоон сартай жирэмсэн байхдаа хүүгийнхээ ааваас салсан гэгддэг дуучин М.Нара тун ч эвгүй байдалд орж, нус нулимстайгаа хутгалдаж яваагаа олонд харуулав. Өдрөөс өдөрт аавынхаа тухай ярих нь нэмэгдэж, санаж мөрөөдсөн хүүгээ өрөвдөхдөө цор ганц зориулсан бэлгийг нь өгүүлэх гээд ийнхүү бүтэлгүйтсэн аж. Хүүгээ аавтай нь уулзуулах гээд зорьж очсон дуучин бүсгүй удтал хүлээсний эцэст нүүр тулсан ч, хүүгийнх нь аав мэндийн зөрүүгүй уурлаж тэднийг хөөжээ.
Өөртэй нь усны дусал мэт адилхан өхөөрдөм хүүгээ “Миний хүү биш. Яагаад энэ хүүхэд чинь ажлын байран дээр ирж үймүүлээд байгаа юм бэ” хэмээн хашхичин загнахыг хараад гомдсон сэтгэлээ барьж дийлээгүй М.Нара бичлэг хийж, нулимс асгаруулан байж үнэнийг дэлгэв. Тэрбээр “Намайг таван сартай жирэмсэн байхад энэ залуу эм бэлдмэл авчирч өгөхдөө толгой түрүүгүй цохиж зодсон ч би тэвчээд өнгөрсөн. Хүүгээ гээд ганц удаа ч гэсэн хүрч ирж байгаагүй энэ хүний талаар таван жил худлаа ярьж, үнэнийг нууж явлаа.
Одоо нэгэнт бүх зүйл ийм дээрээ тулсан юм чинь нуухгүй ээ. Муу хүүгээ ийм байдалд оруулан байж аавтай нь уулзуулсандаа харамсаж байна. Би хүүдээ аавынх нь талаар муу үг нэг ч цухуйлгаж байгаагүй. Гэхдээ одоо үүнээс ч илүү сайн аавтай болгоно. Үр хүүхдээ үгүйсгэж, өнгө мөнгөнөөс өөрийг бодохоо больсон хуурамч дүртэй, захирал нэртэй ухамсаргүй залуугаас нэг ч төгрөг гуйхгүй. Нийгэмд ийм залуучууд маш олон байгаад үнэхээр харамсаж байна” хэмээн ний нуугүй сэтгэлээ дэлгэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ