Тусгай олимпоос Монголын баг ЕС ДЭХ медалиа авлаа

АНЭУ-ын Абу Даби хотноо болж буй Тусгай олимпын зуны 15 дугаар наадамд оролцож буй Монголын баг тамирчид ес дэх медалиа аваад байна.


Өчигдөр ес дэх медалийг жүдогийн эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд барилдсан Э.Билгүүн хүртсэн байна.


Э.Билгүүн 18 настай, 63 дугаар тусгай сургуулийг төгссөн бөгөөд тавдугаар ангиасаа эхлэн жүдогийн спортоор хичээллэжээ. Сургуулиа төгсөөд Хүнсний технологийн коллежийг тогооч мэргэжлээр дүүргэжээ.


Манай багт жүдогийн таван тамирчин багтсан бөгөөд тэд бүгд жингийнхээ нэгдүгээр ангилалд багтсан. Өөрөөр хэлбэл ур чадвараар хамгийн шилдэг тамирчидтай барилджээ.


Жүдогийн тамирчид тэмцээн өндөрлөсөн бөгөөд тэд хоёр мөнгө, хоёр хүрэл, нэг шагналт тавдугаар байрт шалгарсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ