Ноолуурын үнэ 115 мянган төгрөг байна
Өнгөрсөн онд ноолуурын доод үнэ 100 мянган төгрөгийн ханштай байсан. Тэгвэл энэ онд ч ноолуурын ханш буухгүй байх төлөвтэй байгаа юм. Өчигдрийн байдлаар ноолуурын үнэ “Эмээлт” зах дээр 115 мянган төгрөг байна. Жилийн жилд ноолуурын үнэ дотоодын ченжүүдийн тоглолттой холбоодог байдаг тул Хөдөө аж ахуйн биржээ үнэ тогтоож, дуудлага худалдаа хийж буй. Тодруулбал, өнгөрсөн онд Баянхонгор аймагт тус дуудлага худалдаа хийсэн бол энэ сарын 22, 23-нд Сүхбаатар болон Хэнтий аймагт “Ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа”-г зохион байгуулах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ