Есөн минутын хугацаанд зургаан ихэр төрүүлжээ

АНУ-ын Техас муж  улсын оршин суугч эмэгтэй есөн минутын хугацаанд зургаан ихэр хүүхэд төрүүллээ гэж  Фейсбукт тавьсан эндхийн эмнэлгийн мэдээнд өгүүлжээ. “Hindustantimes” сонин энэ ер бусын тохиолдолд анхаарал хандуулсныг РИА Новости агентлаг уламжилсан байна.


Эмэгтэй өглөөний 4 цаг 50 минутаас 4 цаг 59 минутын хооронд  маш хурдан дөрвөн хүү, хоёр охин төрүүлжээ.


Эмнэлгийн төлөөлөгчдийн дурдсанаар, зургаан ихэр төрөх магадлал 4,7 тэрбумд  ердөө ганцхан  байдаг байна.


Хүүхдүүд, түүнчилэн залуу эхийн бие сайн, эмч нарын хяналтад байгаа ажээ.


С.Инда

 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ