Д.М: Миний талийгч хүү Ч.Чамин-Эрдэнийн хэргийн гэрч байгаагүй

Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙН ХЭРГИЙН ГЭРЧ БАЙГААГҮЙ-

Хоёрдугаар сарын 25-ны өдөр Монголын скаутын холбооны гишүүн 25 настай У нь зуурдаар нас барсан хэрэг гарсан байдаг.

Гэтэл талийгаач У-г Цэнхэр үст Цэрэн" хэмээн алдаршсан Э.Цэрэн гэх эмэгтэй Ч.Чамин-Эрдэнийн амь нас хохирсон хэргийн гэрч байсан бөгөөд түүний амийг санаатайгаар хөнөөсөн гэх мэдээлэл цахим хуудсанд цацсан. Дээрх мэдээллийг ар гэрийнхэн нь үгүйсгэж цахим хуудсаар ташаа мэдээлэл тараасан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ.

Энэ тухай мэдээллийг анхлан сошиал орчинд "Тэрбээр "Чамин Эрдэнэ талийгаачтай хамгийн сүүлд Нямтайширын Мөнгөншагай 10 давхарт уулзахаар орсныг харсан цор ганц гэрч Г.Улсболд 00 өрөөнд нас барсан байдалтай олдож..." хэмээн цахим хуудсандаа нийтэлсэн юм.

image

Иймд талийгаач У-ын ар гэрээс худал мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарааж байгаа асуудлаар ХУД-ын Цагдаагийн хэлтэст гомдол гаргасны дагуу шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна. Энэ талаар талийгаач Улсболдын ээжээс тодруулга авлаа.

-МИНИЙ ХҮҮГИЙН ЯСЫГ ИЙМ МУУХАЙГААР ӨНДӨЛЗҮҮЛЖ БАЙГААД
ГОМДОЛТОЙ БАЙНА-

-Талийгаачийг олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр Ч.Чамин-Эрдэнийн хэргийг харсан цор ганц гэрч байсан мэтээр бичсэн байна?

-Тийм зүйл огт байхгүй. Хоёрдугаар сарын 25-ны өдөр гэртээ байхдаа зуурдаар нас барсан байсан. Тэрнээс гадны нөлөөтэй, өөрийгөө хороосон гэх зэрэг асуудал байхгүй.

-Чамин-Эрдэнэтэй холбоотой байсан гэх мэдээлэл байгаа. Энэ талаар?

-Тэр талаар тодорхой мэдээлэл алга байна. Цэнхэр үст Э.Цэрэн гэдэг эмэгтэй нас барсан загвар өмсөгч эмэгтэй болох Ч.Чамин-Эрдэнийг нас барсан өдөр болсон хэргийг харсан цор ганц гэрч байсан гэж бичсэн. Тэр хэрэг гарсан өдөр буюу 22-26-ны хооронд ОХУ-ын Улаан-Үүд хотод найзуудтайгаа явж байсан. Хамт явж байсан найзууд нь ч гэсэн гэрчилнэ. Мөн гадаад руу гарсан гэдгийг нь гэрчилсэн паспортын хил гарсан гэсэн тэмдэглэгээ хүртэл бий. Тэр хүн өөрийн фэйсбүүктээ мэдээлэл оруулахдаа худал бичсэн байсан. Миний хүү Монголын скаутын холбооны удирдагч багш, барилгын инженер мэргэжилтэй, барилгын компанид туслах инженер хийдэг байсан хүүхэд. Түүнчлэн эхнэрийнх ажил, хүүхдийнх нь насыг бас буруу бичсэн байна лээ.

Тэр хүн хэн нэгнээс буруу мэдээлэл авсан байх гэж ойлгоод Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёдугаар хэлтэст хандаж гомдол өгсөн байгаа. Олон нийтэд баримт нотолгоогүй худал мэдээлэл өгсөн байна. Энэ мэдээллээ устгаж, залруулж өгнө үү гэж гомдол гарсан.

-Талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нас барсан өдөр ОХУ-д байсан байна. Тиймүү?

-Тийм.

-Э.Цэрэн гэх хүн талийгаачийг нас барсанаас хойш хэд хоногийн дараа ийм мэдээлэл гаргасан юм бэ?

-Гуравдугаар сарын 5-ны орой мэдсэн. Манай гэр бүлийн танил хүмүүс танай “хүүгийн талаар ийм мэдээлэл нэг хүн пост оруулсан байна” гэж хэлэхээр нь мэдсэн. Ийм мэдээлэл оруулсанг нь мэдээд шууд цагдаад өргөдөл гаргасан.

-Ч.Чамин-Эрдэнэтэй өмнө нь танил байсан юм уу?

-Үгүй. Үнэхээр холбоотой байсан бол цагдаагийн байгууллагаар шалгагдаад гараад ирнэ шүү дээ. Манай гэр бүлийн зүгээс талийгч болсон хүүгийнхээ ясыг ингэж муухайгаар өндөлзүүлж, гэр бүлийг маань сэтгэл зүйн хямралтай үед нягтлаагүй мэдээлэл цацсан тэр эмэгтэйд их гомдож байна. Нас барсан гэх Ч.Чамин-Эрдэнийн хэрэг гарсан өдөр манай хүү Монголд байгаагүй. Ийм байхад тэр хүн амины хэргийг харсан гэрч мэтээр бичсэн байна.

-Танай гэр бүлийнхэн пост оруулсан талаар нь тэр хүнтэй холбогдож хандаж хэлсэн үү?

-Үгүй. Ямар ч байсан. Цагдаад өргөдөл өгөхөд өргөдөл авсан цагдаа миний дэргэд Цэрэн гэх хүнтэй холбогдсон. Гэтэл Э.Цэрэн гэх эмэгтэй “Гомдол гаргасан хүнийхээ нэрийг хэл, Ямар учиртай юм бэ?” гээд байсан. Цагдаагийн байгууллагаас дуудсан бол хэн гомдол гаргасан байхаас үл хамаараад ирэх ёстой биздээ. Одоо ямар ч байсан шалгагдах байх.

-Ямар учиртай ийм пост оруулсан юм бол?

-Тэр тал дээр мэдээлэл алга байна. Манай гэр бүлийнхэн ажил явдал нь дуусаагүй. Гашуудалтай байгаа үед ийм худал мэдээлэл нийтэд тараасан нь гомдож байна. Асууж тодруулахгүйгээр маш муухай талийгаачийг гүтгэсэн мэдээлэл оруулсан. Ийм учраас худал мэдээллийг залруулж, хүмүүст зөв ойлгуулахаар энэхүү ярилцлагаа өгөхөөр шийдсэн юм. Ямар ч байсан гэмт хэрэг харсан гэрч байсан, гадны нөлөөтэй, боомилж нас барсан нь худал мэдээлэл. Үүнээс бусад мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж дуусаад шийдэх байх.

medee.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ