Гар барьж мэндчилэхийн санаандгүй аюул
Эрдэмтдийн үзэж байгаагаар, 10-хан секунд гар барьснаар нэг хүний ДНК нөгөө хүний алганд үлдэж, цаашид хүний ДНК түүний хүрээгүй тэр эд зүйлсэд шилжих шалтгаан болж мэдэх ажээ.
Арван секундийн хугацаанд л гар барих нь хүний хүрээгүй тэр эд зүйлсэд түүний ДНК шилжих шалтгаан болж мэднэ гэдгийг Хьюстоны судалгааны шүүх эмнэлгийн шинжилгээний төвийн мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран Индианаполисын их сургуулийн судлаачид илрүүлсэн байна.
Science News сайтад бичсэнээр, дурдсан хугацаанд нэг хүний ДНК нөгөө хүний гарт үлдэж болохыг судлаачид тогтоож чаджээ.
Судалгааны явцад туршилт хийж, энэ үеэр түүнд оролцсон сайн дурынхан эхлээд гар барьцгааж, харин дараа нь тэдний нэг нь хутга авсан байна. Тохиолдлын 7%-д нь хутганы бариул дээрх үндсэн ДНК-гийн эзэн нь хутгыг барьж ч үзээгүй тэр хүн байсан бөгөөд өөрөөр хэлвэл ДНК нь өөр хүнээр дамжсан болж таарчээ.
Дезоксирибонуклеины хүчил дамжихад маш богинохон хугацаа ч бүрнээ хангалттай байж болох юм гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна. Гар барснаар жишээлвэл, гэмт хэргийг мөрдөн шалгах үйл явц хүндэрч болохыг судалгаа харуулж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ