70 насны ойн концертдоо бэлдэхэд Алла Пугачевад таван настай охин Лиза нь тусалдаг
Оросын эстрадын тайзны хатан хаан Алла Пугачёва 70 насныхаа ойн концертоо дөрөвдүгээр сарын 17-нд Москвагийн Кремлийн ордны их танхимд хийх юм байна. Түүнд концертдоо бэлдэхэд таван настай охин Лиза нь хамгийн ихээр тусалдаг ажээ.
Энэ тухай Алла Пугачёвагийн 42 настай нөхөр, телевизийн алдарт хөтлөгч Максим Галкин “Instagram” хуудсандаа мэдээлжээ. Максим Галкиныг унтаж байхад Алла Пугачёва охин Лизагийнхаа хамт хэдийнэ сэрээд төгөлдөр хуурны ард суун шинэ дуу зохион хөгжилддөг гэнэ.
Энд тэмдэглэхэд, Кремлийн ордны албан ёсны цахим хуудсанд Алла Пугачёвагийн концертийн тасалбар дууссан бөгөөд партерийн нэг билетийг 85-180 мянган рублиэр худалдсан гэж мэдээлжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ