Нуруундаа хутга зоолгосон хүн эмнэлэг дотуур хээв нэг явж байна

Нуруунаас нь хутганы иш  цухуйж,  ганцхан түрсийк өмсөөд эмнэлгийн гудмаар явж байгаа өвчтөний төрхгүй байдлыг Сүлжээ хэрэглэгчид  идэвхитэй шүүн хэлэлцэж байна гэж “Казанский репортер” сайтад бичжээ.

 Энэ явдал Татарстаны Зеленодольскийн районы төв эмнэлэгт болсон байна.

 Сайтад бичсэнээр,  нуруунаас нь хутганы иш ёрдойж, ганцхан турсийк өмссөн нэгэн эр эмнэлэг дотуур явж байжээ.  “Яах гэж ингэж явж байна” гэхэд тэр  тамхи татах гэсэн юм хэмээн хариулж байж.

 “Ингэж явж болохгүй, үхнэ шүү дээ” гэж нэг эмч хэлснээр өвчтөн тасагтаа буцаж орсон байна.

 “Эрэгтэйд бүхий л шаардлагатай тусламж үзүүлсэн. Одоо түүний биеийн байдал тогтвортой байгаа” гэж эмч нар сэтгүүлчид ярьжээ.

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ