Гэдэсний өөхнөөсөө салъя гэвэл


 1.Унтахаасаа 3 цагийн өмнө юм бүү ид, та жаахан юм идчих юмсан гэсэн мэдрэмжтэйгээр унтахаар хэвтэх ёстой.


2. Яваандаа идэх хоолныхоо хэмжээг багасга, өнөөдөр идэх хоолоо нэг халбага, маргааш бас нэг халбага гэх мэтээр  багасгаарай (үүнээс жаахан бага юмуу  жаахан их ч байж болно).


3. Таны ходоод, гэдэс  жаахан хөнгөхөн байгаа юм шиг мэдрэмж байнга төрж байх ёстой, тиймээс цадталаа бүү ид. 



4. Гэдэснийхээ өөхнөөс салах гэдэг бол биеийн ачаалалтай байна гэсэн үг,  ингэхгүйгээр жин хасна гэж байхгүй. Гүйх, дээс тоглох, алхалтын төхөөрөмж зэргийг хэрэглэх явдал юм.



5. Гэдэснийхээ өөхнөөс салахдаа  давын өмнө “дотроосоо” ажиллаж, чанартай, гэхдээ бага хоол идэх хэрэгтэй.


6. Бодисын солилцоо хангалттай хурдан байдаг 12 цагаас өмнө амттан идэж байхыг мэрий. 


7.  Унтахын өмнө их ус болон шингэн бүү уу. 

8. Өөх – нүүрс ус (жишээ нь маслотай талх, амтат боов) нь хамгийн аюултай  нийлбэр, учир нь  тэр даруйдаа л  өөхний хуримтлал болж хувирдаг. 


9. Массаж хий, өөрөө ч хийж болно, энэ нь юу юунаас ч илүү чухал. 

10. Хүчний ачлал авахаа бүү март, энэ нь арьс, булчинг чангаруулна. 

11. Хэрвээ эхний үед арьс унжаад байвал,  энэ нь хэвийн үзэгдэл, бүү санаа зов,  цаашид үргэлжлүүлэн хичээллэ, бүү зогс,  арьс, булчинг  чангалахад  хугацаа хэрэгтэй.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ