Карл Лагерфелдийн чандрыг 18 жил үерхсэн эрэгтэйн чандартай хольж оршуулна
85 насандаа нойр булчирхайн хорт хавдрын улмаас нас барсан алдарт загвар зохион бүтээгч Карл Лагерфелдийн гэрээслэлийг албан ёсоор олны хүртээл хараахан болгоогүй байна. Хэдий тийм ч Францын хэвлэлд түүний цогцсыг чандарлах ба 1971 оноос 1989 онд ДОХ-оор нас бартал нь 18 жилийн турш үерхсэн Жак де Башер гэх эрэгтэйн чандартай хольж оршуулах талаар мэдээлж эхэлжээ.
Жак де Башер 1951 онд Францын колони байсан Вьетнамд төрсөн бөгөөд Парист нүүж ирэнгүүтээ дээдсийн хүрээллийн янз бүрийн үдэшлэг зохион байгуулдаг нэгэн болсон аж. Тэрээр тухайн үед 38 настай байсан Карл Лагерфелдтэй 19 настайдаа танилцжээ.
Карл Лагерфелд Жак де Башерийн галзуу үдэшлэгүүдийг ивээн тэтгэн нэг дор мянга гаруй сайн чанарын дарс захиалах нь энүүхэнд байсан гэнэ. Жак де Башерийн үдэшлэгүүдэд зураач Энди Ворхол, сүрчиг зохион бүтээгч Кензо Такада, дуучин Бьянка Жаггер зэрэг 1970-аад оны олон алдартан тогтмол ирдэг байжээ.
Алдарт загвар зохион бүтээгч Жак де Башертэй бэлгийн харьцаатай гэдгээ удаа дараа үгүйсгэсэн бөгөөд найз залуугаас нь ДОХ илэрсний дараа ч орхиогүй аж. Жак Де Башерийг нас барсны дараа Карл Лагерфелд төрөлх Хамбург дахь байшингаа түүний нэрээр “Villa Jako” гэж нэрлэжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ