Ким Кардашиан шинэ сонголт винтеж даашинз
Ким Кардашиан өнгөрсөн ням гарагт болсон “Beauty awards”-т хүрэлцэн ирэхдээ 1998 оны Терри Муглерийн винтеж даашинз өмсөн ирсэн нь хүмүүсийг шоконд оруулжээ.
38 настай реалити шоуны од, үзэсгэлэнтэй бүсгүйн өмссөн даашинзны энгэр нь ердийн биш дизайнтай бөгөөд 5 дахь жилдээ зохиогдож буй уг ёслолд оролцож байгаа түүний хувьд тийм ч тухтай харагдаагүй аж. Гуя нь ил гарсан ухлаадастай даашинзны цаана, нөхрийнх нь дизайн гэгдэх өндөр өсгийт өмссөн ба жигд борлуулсан арьс, гөлчийтөл боосон үс, натурал будалтыг тэрээр сонгожээ. Илүү дутуу чимэглэлгүй тэрээр өөрийн гоо үзэсгэлэнгээр чимхээр шийдсэн бололтой. Түүний нөхөр реппер Кание тус оройн арга хэмжээнд оролцоогүй бөгөөд хүүхдээ харан үлдсэн болов уу гэсэн таамаглал дэвшүүлжээ. Харин нөхрийн нь оронд хайртай үсчин Крис Апплтон нь тус оройн арга хэмжээнд хамт ирсэн байна.
Кимийн үсийг Апплтон зассан бол харин нүүр будалтыг нь Мэри Филлипс хийжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ