Орландо Блум Кэти Перритэй сүй тавихдаа таван сая долларын бөгж бэлэглэжээ
Холливудын 42 настай жүжигчин Орландо Блум 32 настай дуучин бүсгүй Кэти Перритэй Гэгээн Валентины өдөр сүй тавихдаа таван сая долларын бөгж бэлэглэсэн тухай “The Sun” сонинд бичжээ.
Кэти Перри “Instagram” хуудсандаа цэцгэн хэлбэртэй, голд нь дөрвөн каратын ягаан алмаз эрдэнэ, түүнийг тойруулаад дэлбээнүүдийн дотор арай бага найман алмаз эрдэнэ бүхий бөгжний зургийг байрлуулжээ.
Дэлхийн хамгийн үнэтэй дуучин бүсгүй Кэти Перри өмнө нь 2010-2011 онуудад Их Британийн инээдмийн жүжигчин Рассел Брэндтэй, харин “Карибын тэнгисийн далайн дээрэмчид” киногоор алдаршсан Орландо Блум 2010-2013 онуудад “Victoria's Secret” брэндийн загвар өмсөгч Миранда Керртэй гэрлэж байсан билээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ