Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомоос дөрөв дэх алтан медалиа хүртлээ

АНЭУ-ын Дубай хотод пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөлөө. Тэмцээнд манайхаас "Рио-2016" паралимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн аварга, Азийн наадмын алтан медальт, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ МПНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор амжилттай оролцож, энэ жингийн шилдэг тамирчин болохоо дахин баталжээ.

Э.Содномпилжээ хэвтээ шахалтын 107 кг-ын жинд 240 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн байна. Энэ түүний Дэлхийн цомоос авсан дөрөв дэх алтан медаль юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ