Битлз хамтлагийн ахлагч Жон Леннонтой хийсэн сүүлчийн ярилцлага
Битлз хамтлагийн ахлагч Жон Леннон 1980 оны арван хоёрдугаар сарын 5-ны баасан гаригийн орой Нью-Йорк дахь гэртээ “Rollingstone” сэтгүүлийн редактор Жонатан Коттой ес гаруй цагийн турш ярилцлага хийсэн байна. Тэрээрүүнээс гурван хоногийн дараа дуу бичлэгийн студиэс гэртээ харих замдаа будсын гарт алагдсан юм. Редакцын зүгээс ярилцлагыг 1981 оны эхний сэтгүүлийн дугаартаа гол сэдэв болгон нийтлэхээр төлөвлөсөн байжээ.
Гэвч Жон Ленноны аллагын дараа Жонатан Котт эмгэнэл бичиж түүнтэй хийсэн ярилцлагаасаа маш бага хэсгийг нь оруулсан юм.
Харин “Rollingstone” сэтгүүл түүнийг нас барснаас 30 жилийн дараа анх удаа ярилцлагыг бүрэн эхээр нь нийтэлсэн юм. Жон Леннон амьдралынхаа хамгийн сүүлийн ярилцлагын үеэр баяр хөөртэй, сэтгэл хөдөлгөм, айдасгүй байсан юм. Тэрээр таван жилийн турш Ёоко Оно болон бага хүү Шоны хамт олны нүднээс далд амьдарсны эцэст буцаад хэвийн амьдралдаа орохоор зэхээд байсан юм.
Жон Леннон бол дэлхийн хөгжмийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч бөгөөд үеийн залуусын эрх чөлөө, үзэл санаа, хүсэл тэмүүллийн илэрхийлэл болсон, нэг ёсны билэг тэмдэг нь байсан юм. Бид түүний ярилцлагаас хамгийн сонирхолтой хэсгүүдийг тоймлон хүргэж байна.
Уншигчид түүний амьдралын сүүлийн жилүүд хэрхэн өнгөрсөн талаар, мөн хувь хүнийх нь үзэл бодол, ямар сайн эцэг байсан талаар мэдэж авна. Магадгүй таны мэдэх Жон Ленноноос огт өөр сэтгэгдэл танд үлдэнэ.
Сэтгүүлч Жонатан Кот (ЖК): Дакота дахь түүний орон сууцанд ороход хамгийн түрүүнд Ёоко Оногийн таазан дээр зурсан үүлс хараа булааж, “Дотоод амар амгалангийн ариун сүмд тавтай морил” гэж хэлээд их л ёслол төгөлдөр угтаж авсан юм. Буйдан дээр Ёоко Оно (ЁО) миний хажууд суугаад Жон тэр хоёрын хамтдаа гаргаж буй “Double Fantasy” цомгоо ягаад ингэж нэрлэх болсон талаараа ярьж өгсөн юм. Харин Жон Леннон “Хэрвээ хоёр хүн нэгэн мөчид яг ижил зүйлийг дүрслэх юм бол энэ нь нууц байдаг юм” энэ цомог бидний хувьд ийм учир утгатай гэж тайлбарлажээ.
Ярилцлагаа эхлэхээсээ өмнө тэдэнтэй хэрхэн танилцсан талаараа хууч хөөрсөн юм. Би яг зөв цагтаа зөв газраа байсныхаа шанд хамгийн анх 1968онд чамтай анх танилцаж байсан. Тухайн үед Жон Леннон Битлз хамтлагийнхаа дүр төрхийг илүү ардчилсан үзэл баримтлалтай болгохоор шийдээд байсан байх аа. Чиний талаарх анхны сэтгэгдлээ дүрсэлбэл “Тухайн үеийн Жон гоолиг, дур булаам, сэтгэл татам, шулуун шударга хийгээд хөгжилтэй” нэгэн байсан. Бас чи өөртөө сануулахын тулд бяцхан тэмдэглэл бичихдээ жоохон хүүхдийн зурдаг шиг нар зурсан. Би ч тухайн үед үнэхээр балмагдаж байснаа нуух юу байх вэ. Бодоод үзэлдээ түүхэн дэх хамгийн агуу уран бүтээлүүдийг туурвисан “Abbey Road” студид “The White” цомгийг бичиж байна гээд. Студийн аварга өсгөгч бараг цусыг чинь буцалгаж байх хооронд чи нөгөө гурван Битлзтэй хамт нэг өрөөнд байна гэдэг үнэхээр муужирч унаагүй нь л сайн хэрэг. Ийм зүйл ярилцаад бид ярилцлагаа эхлүүлсэн юм.
ЖК: “Double Fantasy” бол сүүлийн таван жилд гаргаж буй анхны цомог чинь мөн чамайг буцаж ирж байгаад үнэхээр их баяртай байна.
ЖЛ: Намайг нийгмээс тусгаарлагдсан гаж амьтан гэдэг огт худлаа зүйл гэдгийг хэлмээр байна. Би бусдын л адил энгийн амьдралтай хүн. Өглөө есөөс орой тав хүртэл ажилладаг. Өглөөдөө талх барина, тэгээд өдөржин хүүхдийнхээ живхийг солино, хүүхдээ асарна. Хүмүүс байнга асуудаг чи яагаад газар доогуур орчихов оо, чи юунаас нуугдаад байгаа юм? гэдэг. Би юунаас ч нуугдаагүй. Би Сингапур, Өмнөд Африк, Хонг Конг, Бермудэд очсон. Би энэ дэлхийн хаа сайгүй байсан. Би хүмүүсийн л хийдэг зүйлийг хийдэг шүү дээ кино театрт очиж кино үздэг.
ЖК: Гэхдээ чи энэ таван жилд тийм ч их дуу бичээгүй шүү дээ?
ЖЛ: Тийм ээ, би огт юу ч бичээгүй. Чи мэднэ дээ, хүүхэдтэй болсон нь бидний хувьд маш том үйл явдал. Хүмүүс одоо мартсан байх, гэхдээ бид нэг хүүхэдтэй болох гэж ямар хэцүү зүйлс тууллаа даа. Ёоко Оно бараг л үхэх шахсан. Үнэндээ одоо тэр ахиад жирэмсэн. Бас хар тамхинаас болж хүмүүс болоод, нийгмийн өмнө нь үүссэн олон асуудал байсан. За энэ ч яах вэ. Бид л өөрсдийгөө тийм хэцүү байдалд оруулсан. Бид хүүхэдтэй болох гэж 10 жил хичээсэн шүү дээ. Одоо л бүх зүйл сайхан болж байна. Бурхан минь! Бид үүнийг ингээд баллачихаж болохгүй шүү дээ. Бид нэлээд хэсэг суурин байлаа. Бас би телевизээр саарал үстэй хадагтайн заадаг иогын дасгалыг хийж байгаа. (Инээв)
ЖК: Чи хэзээ ч энэ их шүүмжлэлийг ялахгүй байх. Чамайг огт дуу бичихгүй байна гэж шүүмжилж байна. Тэгсэн хэрнээ чиний сүүлд гаргасан гурван цомгийг бас л тэд шүүмжилж байсан. Магадгүй тэд чиний сайн уран бүтээлүүдийг мартсан бололтой.
ЖЛ: Тийм ээ, тэд их уурлацгаасан байх. Миний бие даасан уран бүтээлүүдийг огт Битлз шиг сонсогдохгүй байна гэж байсан. Ёоко Оно харин “Бэртолт Брэхт(Германы яруу найрагч)”-тэй ижилхэн гэж боддог юм. Би чинь Жон Леннон шүү дээ. Хүмүүс үргэлж хэн нэгнийг өөр хэн нэгэн болгож өөртөө таалагддаг хүн байлгах гэж хичээдэг. Ёоко Оногийн цомгийг бас шүүмжилсэн. Энэ чинь зөвхөн бидний тухай бидний ертөнцийг үзэх үзлийн тухай цомгууд юм шүү дээ.
Гэхдээ энэ зөвхөн надад тохиолдоогүй. Мигийг(Миг Жаггер – Роллинг Стөүнз хамтлагийн гоцлол дуучин) хардаа. Тэр зогсолтгүй 20 жил уран бүтээл хийж байна. Тэд түүнд амралт өгөх болов уу? Тэд хэзээ нэгэн цагт түүнийг хөөх хараач тэр нэгд орчихож, тэр 37 настай гэхэд гайхалтай дуу хийх юмаа надад таалагдаж байна гэж хэлэх болов уу? Бурхан минь Брюүс Спрингштэйнд туслаач тэр алдар нэрийн хойноос хөөцөлдөж бурхан байхаа болихоор шийдсэнээс нь хойш уулзаагүй л явна. Гэхдээ түүнээс сайн мэдээ сонссон. Түүний шүтэн бишрэгчид нь одоо жаргалтай байгаа байх. Учир нь тэр маш их архи ууж охид бүсгүйчүүдийн араас их гүйсэн тухайгаа ярьсан байна лээ. Энэ л тэдний сонсохыг хүсдэг юм. Хүний амьдрал өгсөж уруудсаар ахин өгсөж уруудсаар байдаг юм. Биднийг юу гэж боддог юм бол? Бид машин биш шүү дээ. Тэд Мигээс яг юу хүсдэг юм бол? Өөрийгөө тайзан дээр алаасай гэж үү? Эсвэл Ёоко Оно бид хоёрыг тайзан дээр бэлгийн харьцаанд орно гэж боддог юм болов уу? “Би хамгийн түрүүнд ойлгосон юм юу гэхээр нэгэнт орвол гарч чаддаггүй яг л хүрд шиг эргэлдсээр байдаг тийм систем байдаг юм”
ЖК: Төрөлхийн хувиа хичээх зантайгаа тэмцэж байгаа гэсэн тэр чинь юу болж байна уу?
ЖЛ: Бид бүгд л хувиа хичээсэн хүмүүс. Гэхдээ би урлагийн хүмүүсийг жинхэнэ хувиа хичээсэн хүмүүс гэж боддог. Өрийнхөө амар амгалангийн төлөө Ёоко Оно, хүүхэд, муур, өөр чиний толгойд орж ирсэн хэн ч байж болно гэхдээ би өөрийгөө л сонгоно. Энэ миний л жижиг асуудал төдий зүйл. Гэхдээ энэд ч бас шан харамж гэж байдаг юм. Тийм ээ, мансуурах, түргэн хоол идэх, дасгал хөдөлгөөн хийхгүй байх энэ тэгээд хүүхдээс минь илүү чухал байна гэж үү? Яг ч өөрийгөө төрөлхийн хувиа хичээсэн гэж хэлэх гээгүй юм шүү. Нэг ёсондоо би өсөж том болохдоо хувиа хичээсэн хүн болж төлөвшсөн юм. Би хүүхдээсээ өөрийгөө олж хардаг. Энэ бүхэн хүүхдийн чинь талаар бол маш хэцүү. Би дэлхийн хамгийн сайн аав биш. Гэхдээ би түүний төлөө зүгээр л чадах бүхнээ хийдэг. Би их сэтгэл хөдлөлтэй хүн. Унаж босно, ахиад л унаж босно. Энэ түүнд яаж тусаж хожмын хүн болж төлөвшихөд нь ямар нөлөө үзүүлэх бол гэж бодохоор маш хэцүү. Би түүнд зориулж дуу зохиосон. Үнэндээ түүнтэй бөмбөгөөр тоглож байхын оронд дуу зохиосон нь хамаагүй дээр. Би хүүхэдтэйгээ хамт суугаад зурагтаар гарч байдаг ямар ч хогийг үзэж чадна, бас түүнтэй ярилцаж, элдэв юм уншиж өгч, түүнтэй хамт зугаалдаг. Гэхдээ түүнтэй хамт тоглоно гэдэг хамгийн хэцүү зүйл.
ЖК: Чи гайхалтай зурах авьяастай бас өөрийн гэсэн өвөрмөц зурах хэв маягтай. Чиний нөгөө жижигхэн дэвтрийн чинь талаар гэнэт саналаа. “Walls and Bridges” цомгийнхоо нүүр зургийг өөрөө зурж байсан байхаа.
ЖЛ: Тийм ээ, тэрийг би бараг 10, 11 настай байхдаа зурж байсан юм. Тэгээд цомгийн зураг болгосон юм. Учир нь би урлагийн сургуульд орсон юм. Тэгээд тэд намайг угааж нэг хэвэнд оруулах гэж оролдсон юм. Тэд надад төрөхөөс заяасан зурах хэв маягийг минь болиулахыг оролдсон. Би ч тэгэхийг тэдэнд зөвшөөрөөгүй. Тэгээд би өөрийгөө хүүхдийн зургаас цааш хөгжүүлээгүй. Гэхдээ би өөрийнхөө зургуудыг Японы бийр зурагтай ижил гэж боддог. Анх Ёоко Оно хараад яг л Япончуудын зурах хэв маягтай ижилхэн байгааг бас хэлж байсан.
ЖК:“Би болон миний доторх хүнээс бусад нь ямар нэг зүйл нуудаг” гэж хэлж байсан чинь их анхаарал татдаг юм. Энэ ямар утгатай вэ?
ЖЛ: Энэ их хялбархан зүйл, тийм төсөөлөл шиг зүйл байхгүй. Миний дотор хүн үргэлж яг жимсний шүүсэн дээр исгэгч хийж нэрсэн оргилуун дарс шиг байдаг. Тэгээд тэндээс оргилж гарсан зүйлсийг би үргэлж бичиж үлдээхийг хичээдэг. Гэхдээ царай муутай далайн хав шиг зүйлсээс бусдыг нь шүү. Жишээ нь, би модыг дүрсэлж бичих дургүй. Харин мод руу авирах юм уу эсвэл сүүдэрт нь сайхан тухлах дуртай.
ЖК: Чиний бүх уран бүтээлүүдийг хараад байхад хүмүүст ямар нэгэн сүнслэг нөлөө үзүүлж энэ ертөнцөд ямар нэгэн том ул мөрийг үлдээсэн мэт санагддаг. Тэгээд тэднийг бүгд хамтдаа ямар нэгэн зүйлийн төлөө тэмцье гээд байгаа мэт.
Би яг наад зүйлийг чинь л хэлээд байдаг юм. Миний хувьд Бразилаас Австрали тэндээс Польш хүртэл хүүхдүүд пянзыг минь худалдаж аваад дотор нь бичигдсэн нэг дэлхий, нэг хүн гэх зүйлийг минь ойлгоосой. Тэгээд эрх чөлөөнд боломж олгоосой, энх тайван тогтоохын тулд битгий дайн дэгдээж хүмүүс рүү буудаасай. Бидэнд зөвхөн хайр хэрэгтэй гэдгийг ойлгуулах маш хэцүү. Гэхдээ би үүнд бүрэн итгэдэг. Миний хувьд амьдралын минь зорилго гэдэг бол “Энэ дэлхийд ямар ч улс үндэстэн эрх чөлөөнд боломж олгодоггүй байсан хамаагүй, би яг Олимпын бамбар шиг байх болно. Гараас гарт, хэн нэгнээс нөгөө хүний гарт дамжсаар, улсаас улс үндэстэн бүрт хүрч, ирээдүйд төрөх хүн бүрийн сайн сайхны төлөө” энэ бүхнийг хийх юм. Энэ л миний ажил. Түүнээс хэн нэгний зохиосон системд өөр хэн нэгний санаагаар заавал хангалуун, аз жаргалтай инээмсэглээд, өнөөдөр би зөв өмдөө өмссөн байна гэж амьдрах юм бол би амьд байгаад яах юм бэ?
Би бурханлаг чанарыг шаарддаггүй, би хэзээ ч сэтгэлийн цэвэр ариуныг өөрөөсөө мэдэрч байгаагүй, бас амьдралын утга учрын талаар хэзээ ч бодож олоогүй. Би зөвхөн дуу дуулж шударга хариултыг л өгдөг. Зөвхөн шударга үнэнийг их ч биш, бага ч биш яг л байгаа зүйлийг илэрхийлдэг. Бас дэлхий ертөнцийг арай өөрөөр хардаг болсон. Гэхдээ би энх тайван, хайр, хүмүүс бие биенээ ойлгоно гэдэгт итгэсэн хэвээрээ байгаа. Элвис Костелло(дуучин) энх тайвны тухай ингэж хэлсэн байдаг юм. “Энх тайван гэдэг их гоё үг. Чи үүнийг хөршүүддээ хэлбэл тэд чамайг уриалагхан гэртээ урьж чамайг ажилтад хүргэж илүү дээр болоход чинь туслах болно. Энэ бол нэг ёсны загвартах хэлбэр” гэж. Гэхдээ би загвар хөөдөггүй.
ТайлбарГэргий Ёоко Оно, охины хамт
ЖК: Ер нь энэ дэлхий ертөнцөд юу болоод байна вэ? Олон хүмүүс айдас түгшүүр, өвчин шаналалтай амьдарч байна. Чи нэг бус дуундаа “айхаас битгий ай” гэсэн байдаг. Тэгээд би сайтар сонсоод чиний яг юу гэх гээд байгааг ойлгосон доо. Энэ талаар яриач.
ЖЛ: Би мэдээж ихэвчлэн айдаг. Гэхдээ би айхаас айдаггүй. Түүнээс бусад нь бүгд аймшигтай шүү дээ. Гэхдээ өөрийнхөөрөө байж чадахгүй байна гэдэг бүүр зовиуртай. Хүмүүс өөрөөсөө дээр өөр хэн нэгэн байх гэж маш их анхаардаг. Тэр нь муу шийдвэр гаргахад нөлөөлдөг байх. Би мэргэжилтэн биш. Гэхдээ хүмүүс ямар нэгэн зүйлд үргэлж хүлээстэй хий хоосон өөрөөсөө өөр зүйлд удаан итгэж явах нь тэднийг төөрөгдөлд оруулдаг.
Би үүнээс ангид хүн. Би сургуульд байхдаа их сахилгагүй хүүхэд байсан. Гэхдээ би хэзээ ч жинхэнэ чанга эр юм уу гудамжны танхай залуу байгаагүй. Би их хүмүүжилтэй яг Элвис Пресли, Марлон Брандо шиг харагдахаар хувцасладаг байсан. Би хэзээ ч жинхэнэ гудамжны зодоонд оролцож гэмт этгээдүүдтэй орооцолдож байгаагүй. Би зүгээр л хотын захаас ирсэн рок хөгжимтэй нөхөрлөсөн хүүхэд байсан. Гэхдээ надад нэг л зүйл таалагддаггүй байсан нь миний нүдний шил. Нүдний шил намайг доожоогүй, хулчгар харагдуулнашүүдээ. Тэгээд би Жэймс Диэн шиг чанга эр болохыг хүсдэг байлаа. Тэгээд бөхөөр хичээллэх болсон. Чанга эр болохын тулд. Аажимдаа надад догь залуугийн тэр нэг зүйлс сууж эхэлсэн. Гэхдээ би бодсон л доо хэзээ ч өөрийнхөө хүсэж байгаа шиг хүн биш гэдгээ. Бас үүнийг л Ёоко Оно надад заасан юм. Яг л амьдралд минь хэрэгтэй байсан тэр бүсгүй. Тэр намайг яг байгаагаар минь хүлээж авдаг юм. Бид бүх хүмүүст туслаж чадахгүй, гэхдээ бүгдээрээ бол хэн нэгэнд туслаж чадна.
Эх сурвалж: Rollingstone itoim.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ