Жак Ма: Бусдад өөрөөсөө ч илүү итгэ
Цаг хугацааг 20 жилээр ухрааж 1999 онд очвол эрч хүчтэй залуу Жак Ма дэлхийн цахим худалдааны аварга групп Аlibaba-г дөнгөж байгуулж байх болно. Mэр одоо ч үд дундын нар шиг эрч хүчээ алдаагүй байгаа нь Давосын чуулганы индэрээс залуу энтрепренерүүдэд өгсөн зөвлөгөөнөөс нь харагдаж байна. Жак Ма жил бүр залуу удирдагчидтай туршлагаа хуваалцах боломж олддог учраас Давост дуртайяа ирэх болсноор тэрбээр хэлсэн юм.
-Та 20 жилийн өмнө анх компаниа байгуулж байх үедээ амжилтад хүрнэ гэдэгтээ итгэлтэй байсныг чинь тэр үед хийсэн бичлэгээс мэдсэн. Гэхдээ энэ их эрсдэл дунд та айдас, эргэлзээгээ хэрхэн даван туулдаг юм бэ?
-Мэдээж айдас, эргэлзээ аль аль нь надад байсан. Энэ салбарт бид биш ч өөр хэн нэгэн ялагч болно, амжилтад хүрнэ гэдэгт би итгэдэг байсан. Тэр үед маргааш юу болохыг хэлж чадах хэн ч байгаагүй, гагцхүү өчигдөрт үнэлэлт өгдөг хүмүүс маш олон бий.
Өнөөдөр ч тэр үеэс дээрдсэн зүйл алга. Бизнес хийж байгаа бол өрсөлдөөн, дарамтаас хэзээ ч бүү ай. Дарамт шахалтаас айгаад байх юм бол бизнесмэн байгаад яах юм бэ. Үнэ цэнэтэй зүйл бүтээе гэж хүсэж байгаа бол цаана чинь боломж байна. Өнөөдөр дэлхий тэр чигтээ л болгоомжилсон, биеэ барьсан байдалд байна. Энэ бол чамд маш том боломж байгаа гэсэн үг.
-Ирээдүйн хүмүүс ямар чадвар эзэмших хэрэгтэй вэ?
-Ирээдүйн хүмүүс гэнээ?
-Тийм.
-Таны бодол юу вэ?
-Нэг нэгнээ илүү их ойлгодог, хүнлэг байх чадварууд шаардагдах юм болов уу гэсэн бодол чуулганы үеэр төрлөө?
-Би Аlibaba группын зургаан үнэт зүйлээр туйлын их бахархдаг. Эдгээрийн хоёр нь үнэхээр онцгой. Ирээдүйд бусад үнэт зүйл өөрчлөгдөж болох ч энэ хоёр бол огт өөрчлөгдөхгүй. Бид нэгт хэрэглэгч, хоёрт ажилчид, гуравт хувьцаа эзэмшигдийн эрх ашгийг тавьдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг улам чадвартай болгоход анхаардаг.
Тиймээс шинэхэн төгсөгчдөд өгөх зөвлөгөө бол хамгийн эхний ажил чинь маш чухал байдаг юм шүү.
Яг л багш хүн шавиа өөрөөсөө илүү байгаасай гэж хүсдэгтэй адил. Тиймээс хүн төрөлхтөнд хамгийн хэрэгтэй зүйл бол бие биедээ итгэх итгэл. Эргэн тойрныхоо хүмүүст өөрөөсөө ч илүү итгэж сур.
Бас өөрчлөлтийг хүлээж ав. Ямар ч өөрчлөлт ирсэн бай чи нэгэнт өөрчилж чадахгүй бол хүлээж ав. Энэ хоёр чадвар л ирээдүйд сайхан амьдралд хөтлөх гол зүйл. Өөрчлөлтөөс хүмүүс айдаг. Гэхдээ чи шийдэж чадвал боломж хэмээн хүлээн ав.
-Шинэ үеийнхэн нэг ажлын байранд удаан байх дургүй гэсэн шүүмжлэл бий. Та үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Би дунд сургуулийн багш байхдаа багшлахыг үзэн яддаг байлаа. Гэтэл төгсөлтийн өдөр
сургуулийн захирал намайг сургуульдаа үлдэж, яг зургаан жил багшлахыг ятгасан. Захирал надад хамгийн зөв замыг сонгосон гэж бодсон учраас би саналыг хүлээж авсан. Энэ хугацаанд би багшлах ур ухаанд суралцаж, залуу хүмүүстэй хэрхэн ажиллахыг сурсан.
Надад маш их боломж гарч ирсэн ч би амласнаа биелүүлсэн. Харин дараа нь карьераа эхлүүлсэн. Тиймээс шинэхэн төгсөгчдөд өгөх зөвлөгөө бол хамгийн эхний ажил чинь маш чухал байдаг юм шүү. Энэ үедээ л хүн болж төлөвшдөг юм. Тиймээс өөрөө өөртөө ядаж гурван жил тэснэ гэж амла. Амлалтдаа хүрчихээд дараагийн алхмаа хий. Ийш тийш үсчих нь зөв зам биш. Ингэж явсаар бүтэлгүйтсэн маш олон түүхийг би мэднэ.
Яагаад гэвэл хүн 22, 23 настайдаа юу хийж амьдрахаа мэддэггүй юм. Маш их санаа төрж, юуг ч хийж чадах эрч хүчтэй байдаг. Тиймээс энэ үедээ тогтож хайрла. Харин 30-40 насанд бол хүссэн зүйлээ хийгээд үз. 40-50 насанд хамгийн сайн чадах зүйлээ, 50-60 насандаа залуучуудыг дэмжиж, 60-аас дээш бол амьдралыг тааваараа мэдэр. Үр хүүхэдтэйгээ аль болох их цагийн өнгөрүүл. Энэ чинь л амьдрал шүү дээ.
-Таны нойрыг хулжаадаг зүйл юу вэ?
-Тийм зүйл байхгүй. Би зүгээр л нойрондоо тийм ч сайн биш. Гэхдээ энэ санаа зовохоор зүйл биш. Мэдээж би сайн унтвал илүү сайн тэмцэх боломжтой болно гэсэн үг.
gogo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ