Германд 00-ийн цас хэрэглэхээс татгалзахыг уриалжээ

Германы сэтгүүлч эмэгтэй Лара Тиде  00-ийн цаас хэрэглэхээс татгалзахыг эх орон  нэгтнүүддээ уриалаад, үүнийгээ нь хүрээлэн байгаа орчинд эерэгээр нөлөөлнө гэдгээр тайлбарласан байна гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.

Сэтгүүлчийн ийнхүү уриалсан өгүүлэл “Jetzt” сэтгүүлд нийтлэгдсэн байна.  Ойрын ирээдүйд хүн төрөлхтөн  00-ийн цаас хэрэглэхээ больж шланг болон тусгай суултуурт шилжинэ хэмээн  найдаж байгаагаа сэтгүүлч илэрхийлжээ.

Ариун цэврийн цаасны  ихээхэн хэсгийг модноос хийдэг  бөгөөд энэ зорилгоор  хуучин цаасыг дахин боловсруулдаггүй, харин модыг зориудаар огтолдогийг Тиде тэмдэглэсэн байна.

Ариун цэврийн ийм хэрэгслийг үйлдвэрлэхэд хэтэрхий их хөрөнгө зарцуулдаг  нь улмаар  экологийн байдалд сөргөөр нөлөөлдөг гэж сэтгүүлч бас үзэж байна.

Харин ус хэрэглэх нь хүний хувьд ашигтай бөгөөд учир нь цочироох хүчин зүйл болдоггүй, харшил үүсгэдэггүй гэж Тиде бичжээ.


 


С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ