Аваргууд “Алтан бүсийн тулаан”-ыг зорилоо
Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд хөл тавьснаасаа хойш дөрвөн жилийн дараа IBO буюу Олон улсын боксын холбооны алтан бүсийн төлөө тулалдах гэж байна. Монголчуудын төдийгүй мэргэжлийн боксын хүрээнд дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа энэ тулаар маргааш /2019.01.27/ болно. Монголын цагаар 08.30 цагаас эхлэх билээ.
АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт орших “Barclays Center”-т болох тулааныг үзэхээр 200 гаруй монголчууд тасалбар худалдан авсан гэсэн мэдээлэл бий. АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд Н.Төгсцогтыг дэмжихээр олноороо цуглаж байгаа бол Монголоос ч мөн олон дэмжигчид Нью-Йорк хотыг зорин очиж байна.
Олимпийн аварга Э.Бадар-Ууган, улсын аварга Ч.Санжаадамба, “TV Cocktail” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр нар өчигдөр /2019.01.25/ нисэв.
Мөн Н.Төгсцогтыг мэргэжлийн боксын тамирчин болоход хамгийн их туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэн “Алтан Дорнод Монгол” группийн захирал Т.Ариунболд ч “Barclays Center”-т болох шийдвэрлэх тулааныг үзэхээр нэгджээ. Түүний хувьд Н.Төгсцогтыг өнгөрсөн хугацаанд ивээн тэтгэж, АНУ-д амьдрах хугацаанд нь цалин, урамшуулал олгож ирсэн юм.
zindaa.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ