Ирина Шейк Нью Йоркийн гудмаар охин, ээжийнхээ хамтаар зугаалжээ
Оросын загвар өмсөгч, топ модель Ирина Шейк 4 настай Лея охин, мөн ээжийнхээ хамтаар Нью Йорк хотын гудмаар зугаалжээ. Хэдийгээр загварын нийслэл Парис хотноо загварын долоо хоног ид үргэлжилж байгаа ч нэртэй загвар өмсөгч бүсгүй Нью Йоркод саатсаар байгаа бололтой.
Ирина Нью Йоркийн өвлийн гудмаар ээж охиныхоо хамтаар зугаалж байгааг паппарацууд дурандаа буулгажээ. Ирина Шейк total-black загвар бүрдүүлж, Versace -ийн хүрэм, Chanel-ийн гутал, алтан ээмгээр гангарч, RuslanBaginskiy -ийн савхин малгай духдуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ