Жефф Безос эхнэрээсээ салснаар дэлхийн толгой баян байхаа болино


Дэлхийн толгой баян, интернет худалдааны “Amazon” компанийг үндэслэгч 54 настай Жефф Безос 25 жил ханилсан эхнэр Маккензи Безосоос салснаар дэлхийн толгой баян байхаа болих ажээ. Учир нь гэр бүлээ цуцалсны дараа тэрээр 137 тэрбум ам.долларын хөрөнгийнхөө тэн хагасыг экс-эхнэртээ өгөхөд хүрэх юм. Ингэснээр, 90 тэрбум ам.доллартай “Microsoft”-ын Билл Гейтс хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд дахин тэргүүлэх нь. 

Жефф Безос хөрөнгийнхөө талыг алдахыг үл тоон 49 настай телевизийн хөтлөгч, жүжигчин Лорен Санчестэй хамт амьдрахаар шийджээ. Лорен Санчес 13 жил ханилсан Холливудын жүжигчдийн агент, “William Morris Endeavour Entertainment” компанийг үүсгэн байгуулагч Патрик Вайтселлтэй гэр бүлээ цуцлах үйл явцыг мөн эхлүүлжээ.

Жефф ба Маккензи Безос гурван хүү, Хятадаас өргөж авсан нэг охинтой бол Лорен Санчес, Патрик Вайтселл нар хоёр хүүхэдтэй аж.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ