Тэтгэврийн эмээ даралтаасаа салж, жингээ хассан шалтгаан
Новосибирск хотын 65 настай Светлана Мирошкина “pole dance” сонирхох болж, ингэснээр 25 килограмм турж, түүнчилэн артерийн даралтаас салжээ.
Тэр тулгуураар тааз хүртэл авирч, янз бүрийн адармаатай хөдөлгөөн, шпагат хийдэг байна. Тийнхүү тэр таван жил тулгуур дээр бүжиглэж, хичээлд тогтмол явж, туршлагаасаа хуваалцдаг аж.
Энэ хугацаанд даралт түүнийг зовоохоо больж, 25 килограмм жин хаяжээ.
Нийгмийн сүлжээний бүжигчин бүсгүйн гэрэл зураг түүнийг “pole dance”-ын хичээлд явахад хүргэсэн байна.
“Ер бусын хоббины тухай ойр хавийн хүмүүсийн элдэв яриаг би огт тоодогүй. Би “pole dance” –ны хичээлд явдаг, цаашид ч явах болно” гэж эмэгтэй ярьдаг аж.
Светланаг түүний ач нар идэвхитэй дэмжиж, одоо түүнийг “мундаг эмээ” гэдэг болсон гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ