Мексик хүн амины хэргийн тоогоор дээд амжилт тогтоожээ



Мексик улс  үйлдсэн хүн амины хэргийн тоогоор дээд амжилт тогтоожээ.  Аюулгүй байдал, иргэний хамгаалалтын нарийн бичгийн дарга нарын газрын илтгэлд ингэж дурдсаныг СNN мэдээлсэн байна.

Өнгөрсөн нэг жилд тус оронд хүн амины 33 341 хэрэг бүртгэгдсэн нь ийм тоо баримт цуглуулж эхлэснээс хойшхи хамгийн дээд үзүүлэлт болж байна. Харьцуулалт хийх үүднээс дурдахад, нэг жилийн өмнө ийм гэмт хэргийн тоо 28 866 байсан бол, өнгөрсөн жил  даруй 15 хувиар өсчээ. Эмэгтэй хүн гэдгээр нь тэдний амь насанд хүрдэг тоо ч  нэмэгдсэн байна. 2017 онд ийм хэрэг 759 удаа гарч байсан бол, өнгөрсөн онд 861 болжээ.

Олон гэмт хэрэг мансууруулах бодис наймаалагчдын хүчирхийлэл, хэрцгий явдалтай холбоотой гэнэ. Тэд нутаг дэвсгэрийг хяналтдаа авахын төлөө  тулалдаж, харин засгийн газар 2006 оноос тэдэнтэй тэмцэж байгаа ажээ. 

Мексикт өнгөрсөн он сэтгүүлчдийн хувьд ч туйлын таагүй жил  байжээ.  Тодруулвал есөн сэтгүүлч алагдсан байна. Үүнээс гадна, 2019 он гарсаар  нэг сэтгүүлч амь үрэгджээ. 34 настай Рафаэль Муруа Манрикес алга болсныг нэгдүгээр сарын 19-нд зарлаж, харин  цээжин тус газраа олон шарх авсан түүнийг нэг өдрийн дараа Өмнөд доод Калифорни муж улсаас олсон байна. 

Зарим материал  нийтлэгдсэний дараа өөрийг нь сүрдүүлэх болсныг өмнө нь Муруа өөрийн блогт бичиж байжээ. Одоо хэргийг мөрдөн шалгаж байгаа аж. 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ