MNTM | Б.АНУЖИН, Ч.ЧАМИН-ЭРДЭНЭ нар ялагчаар тодорлоо

"Боловсрол суваг" телевизийн бэлтгэн хүргэсэн "Mongolia”s next top model"  нэвтрүүлгийн ялагч тодорлоо. Ялагчийг тодруулах сүүлийн дугаар өнөөдөр /2019.01.20/ үзэгчдэд хүрэхийн сацуу шилдэг оролцогч тодруулах шоуг тус телевиз шууд дамжуулан үзүүлэв.

 

Энэ цувралд хоёр ялагч тодруулсан бөгөөд Б.Анужин, Ч.Чамин-Эрдэнэ нар шалгарлаа. Нэвтрүүлгийн супер ялагч Б.Анужин Италийн Милан хотын загварын агентлагтай гэрээ байгуулах эрх, 20 сая төгрөгийн эзэн болов. 

 

Шоуны хоёр дахь ялагчаар нэрлэгдсэн Ч.Чамин-Эрдэнэ агсны гэр бүлд "Ялагчийн цом" болон 20 сая төгрөг гардуулж, түүний дүү шагналыг Ч.Чамин-Эрхэс гардаж авсан юм.

"Mongolia”s next top model" шоуны сүүлийн шатанд ОХУ-ын Буриад улсын загвар өмсөгч Алина Дансаранова болон Н.Мишээл, Э.Одонтунгалаг, Б.Анужин нар шалгарч үлдээд байсан юм. Б.Анужингийн хувьд 18 настай, нэвтрүүлгийн хамгийн залуу оролцогчдын нэг юм.

 

"Mongolia”s next top model" шоу нэвтрүүлгийн анхны цувралд Б.Цэрэндолгор тодорч байсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ