Рианна төрсөн эцгээ шүүхэд өгчээ
Дуучин Рианна төрсөн эцэг Рональд Фентиг шүүхэд өгчээ. Шалтгаан нь эцэг нь хувийн бизнесээ тэлэхийн тулд Рианнагийн үүсгэн байгуулсан гоо сайхны нэртэй брэндийн нэр хүндийг хууль бусаар ашиглаж байгаа гэнэ.
Рианна Fenty Beauty нэртэй гоо сайхны брэнд бий болгож амжилттай ажиллуулж байгаа юм. Тэгвэл Рианнагийн эцэг хоёр жилийн өмнөөс өсвөрийн авьяастнуудыг эрж хайн, тэднийг дэмжин продюсерлах зорилгото Fenty Entertainment компани байгуулжээ. Эдгээр хоёр компанийн нэрэнд хоёуланд нь Фенти гэсэн үг орсон байгаа нь дуучныг эцгээ нэр төрийг нь хууль бусаар ашигласанд буруутган шүүхэд өгөх шалтгаан болжээ..
СЭТГЭГДЭЛ БИЧИХ