Дуучин Х.Мөнгөнцэцэг СТА боллоо
Нийтийн дуучдын дунд учиртай гурван толгой бий. Тодруулбал, дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, Э.Чулуунчимэг гурвыг ийнхүү нэрлэдэг билээ.
Б.Болд, Э.Чулуунчимэг хоёр хамтын амьдралдаа цэг тавьж, харин экс нөхөр Б.Болд нь Х.Мөнгөнцэцэгтэй амьдрал, уран бүтээлээр холбогдож шуугианы эзэд болсон. Хааж нууж болохгүй хүний амьдрал хойно цагаандаа гарсан тэд хүүтэй ч болов, хамтын уран бүтээлээ ч туурвиж эхлэв.
Тэгвэл өчигдөр тэдний “Амьдрал” нэртэй тоглолт нь UB паласын танхимд үзэгч дүүрэн болжээ. Алдаатай оноотой амьдралаа тайлагнасан тоглолт болжээ гэж үзсэн хүмүүс ярьж байна. Тоглолтын үеэр дуучин Х.Мөнгөнцэцэг Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалгажээ.
Түүний хувьд өмнө нь бие даасан тоглолтоо хийж байсан ч СТА аваагүй байсан аж.
Дашрамд дуулгахад, Б.Болд Э.Чулуунчимэг хоёр өнгөрсөн 2014 оны нэгдүгээр сарын 17-нд анхны бие даасан “Илбэе” тоглолтоо хийж байсан бол 5 жилийн дараа Х.Мөнгөнцэцэгтэй хамтарч “Амьдрал” тоглолтоо хийлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ