Трэвис Скотт : Кайли Женнер бид 2 удахгүй гэрлэнэ
Кайли Женнер болон Трэвис Скотт нар интернет ертөнцөд бие биенээ энхрийлж дууддаг (hubby, wifey) болсон ч илүү дэлгэрэнгүй мэдээлэлгүй байсаар байсан. Тэд хараахан гэрлээгүй боловч Скотт ‘Rolling Stone’-д өгсөн ярилцлагадаа тэдний хоорондын харилцааны талаар ярихдаа тэд ойрын ирээдүйд гэрлэхээр төлөвлөж байгаа тухай ам нээжээ. Тэрээр хэлэхдээ ‘Би түүнийг бүх зүйлд хамт байгаасай гэж хүсэж байна. Тэр бол цорын ганц’, ‘Бид удахгүй гэрлэх болно. Би түүнд гайхалтай гэрлэх санал тавих болно.’ хэмээн реппэр маань ярьжээ.
Байшин дүүрэн цэцэг, сонгодог загварын Rolls Royce машин зэргийг оролцуулсан түүнд зориулсан дуу зэрэг сэтгэл хөдөлгөсөн зүйлсийг хийх гэнэ. Түүнд Канье Уэсттэй ярилцахыг зөвлөсөн учир нь тэр 2013 онд Ким Кардашианд гэрлэх санал тавихын тулд Сан Францискогийн AT&T паркийг бүтнээр нь хааж байсан юм. Мөн тэрээр ярилцлагадаа ‘Хүмүүс миний бүсгүйг ямар их шаналж байгааг, ямар их үнэн болохыг ойлгохгүй байна. Тэдний ярьж бичиж байгаа зүйлс бол тэдний бодол дотор болж байгаа л хог.’ гэж онцлон хэллээ.Скотт, Женнер нар Сторми Уэбстер нэртэй 10 сартай бяцхан охинтой бөгөөд тэд Скотын ‘Astroworld’ аялан тоглолтонд хамт явж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ