Алдарт оддын өсвөр насандаа нүцгэлсэн шуугиант 17 гэрэл зураг
18 настай Бритни Спирс, 16 настай Анжелина Жоли, 10 настай Брук Шилдс… Ирээдүйд од болсон энэ охидууд хэт багадаа хувцсаа "тайлсан" хэмээгдэн, газар дор ортлоо шүүмжлүүлж байсан цаг бий.
Брижит Бардо
1950 оны тавдугаар сарын 8-нд Францын Elle сэтгүүлд 15 настай Брижит Бардо зургаа авахуулж байлаа. Залуу охины энэ зураг шуугиан тариагүй ч 3 жилийн дараа 18 настайдаа авахуулсан балетчиний зураг "хэт задгай" гэх мэт олон шүүмжлэл дагуулсан билээ.
Бритни Спирс
Rolling Stone сэтгүүлийн нүүрэнд 1999 онд 18 настай Бритни орон дээр дотуур хувцастайгаа хэвтэж байгаа зургаа оруулсан. Фэнүүдийнх нь эцэг эх тэр дороо дуучныг залуу үед муу нөлөө үзүүлэн, уруу татлаа гэж шүүмжилж эхэлсэн юм. Сэтгүүлийн доторхи зурагнууд ч бас эцэг эхчүүдэд таалагдаагүй.
Брук Шилдс
Шилдс 10 настайдаа л нүцгэн зураг авахуулж эхэлсэн. 1975 онд ээжийнхээ зөвшөөрлөөр Playboy Press-д чармай нүцгэн зураг авахуулсан Шилдс дараа нь хальсаа авах гэж сэтгүүлтэй заргалдаад дийлээгүй.
15 настайдаа Брук Calvin Klein жинсний нүүр царай болж, авахуулсан зурагнууд ч цагтаа шуугиан тарьж байлаа.
Майли Сайрус
Майли Сайрус 15 настайдаа Disney компанийн бяцхан жүжигчний нэг байсан ч гэнэт Vanity Fair сэтгүүлд бараг нүцгэн зургаа авахуулсан юм. Хэвлэл мэдээлэл, фэнүүд нь түүнийг шүүмжилж байлаа. Одоогийн зургийнх нь хажууд бол уг нь даруухан зургууд билээ.
Кендалл Женнер
Женнер 14 настайдаа энэ зураг авалтад оролцсон. Хувцсаа тайлаагүй ч мөн л шүүмжлүүлсэн.
Дакота Фаннинг
Дакота 17 настайдаа Marc Jacobs брэндтэй гэрээ байгуулж, сурталчилгаанд тоглосон. Гэвч Их Британид түүнийг наснаасаа залуу харагдаж байна гэсэн шалтгаанаар сурталчилгааг хориглосон.
Анжелина Жоли
Алдарт эх, нэрт жүжигчин, НҮБ-ын элч болохоосоо өмнө Жоли модель байлаа. Түүний 16 настайдаа авахуулсан зураг 2008 онд цахим сүлжээгээр цацагдсан ч Анжелина огт тоогоогүй. 14 настайдаа гэрээ орхин, найз залуутайгаа амьдарч эхэлсэн хүн шүү дээ.
Тилан Блондо
10 настай охиныг том хүний хувцас, будагтай зургийг нь авсан Vogue сэтгүүлийн ерөнхий редактор ажлаа өгөхөөс өөр аргагүй болсон.
Одоо Тилан 16 настай, дэлхийн хамгийн үнэтэй моделийн нэг.
Кейт Мосс
1992 онд Calvin Klein брэндийн сурталчилгаанд 18 настай Кейт Мосс, 21 настай Марк Уолберг нар тоглосон. Тэднийг хэт задгай гэж нийгэм шүүмжилсэн билээ.
Кэмерон Диаз
Диаз бол 16 настайдаа "Elite Model Management"-тэй гэрээ байгуулж, таван жил амжилттай ажилласан модель.
Милла Йовович
11 настайдаа Италийн "Lei" сэтгүүлийн нүүрэнд гарч, Revlon "Most Unforgettable Women in the World" сурталчилгаанд тоглосон нь маш их эсэргүүцэлтэй тулгарсан ч Миллад моделийн ертөнцөд орох хаалга болж өгсөн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ