Британийн саятан 20 гаруй жил бусдын хүүхдүүдийг өсгөснөө санаандгүй мэджээ
Британийн саятан, бизнесч Ричард Мейсон гэгч эр 21 жилийн туршид бусдын хүүхдүүдийг өсгөж байснаа саяхан мэдсэн байна.
“Сан” сонинд бичсэнээр, бизнесмен анхны гэргийгээсээ гурван том хүүхэдтэй ажээ. Гэвч тэр шинэ эхнэрээсээ хүүхэдтэй болохоор шийдэхэд, бизнесч төрөлхийн үргүй нэгэн болохыг эмч нар тогтоосон байна.
Үүний дараа Мейсон хуучин эхнэрээ шүүхэд өгч, 250 мянган стерлингийн фунтийн нөхөн төлбөр нэхжээ.
Энэ нь ихээхэн хэрүүл маргаан дэгдэх шалтаг болсон байна. Бизнесчийн гурван “хүүгийн” хоёр нь түүнтэй харьцахаа больж, харин нэг нь л болсон явдал эрчүүдийн харилцааг муутгах учиргүй гэж хэлжээ.
“Би үргэлж тантай хамт байна. Та ямагт миний эцэг хэвээр байх болно” гэж тэр хүү эцэгтээ хандан бичжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ