“Мисс Москва”-тай гэрлэсэн V Мухаммад Малайзийн хаан ширээг орхижээ


Малайзийн холбооны үндсэн хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу V Мухаммад  тус улсын хаан буюу төрийн тэргүүний суудлаас сайн дураар буусан тухай “Star” сонинд мэдээлжээ.

V Мухаммад хүсэлтийг нь зөвшөөрсөн Малайзийн захирагчдын хурал, Ерөнхий сайд, Засгийн газарт талархлаа илэрхийлжээ. Тэрээр төрөлх Келантан муждаа буцах бодолтой байгаа аж.

Малайзийн Келантан мужид 1969 онд төрсөн V Мухаммад Малайз, Тайланд, Их Британид боловсрол эзэмшсэн бөгөөд 2016 онд таван жилийн хугацаатайгаар Малайзийн хаанаар сонгогджээ.


Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэрээр “Мисс Москва 2015” тэмцээнд түрүүлсэн 25 настай орос бүсгүй Оксана Воеводинатай Москва орчмын Барвихад гэрлэсэн билээ.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ